ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР БУУРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

2016-03-24  

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шатахууны үнэ 100 хүртэлх төгрөгөөр буурах бүрэн боломжтой талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ШӨХТҮГ-аас хийсэн шалгалтын дүнг үндэслэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, дизель түлшний одоогийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулах боломжтой болжээ.

  

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралттай холбоотойгоор үнийг зайлшгүй бууруулах шаардлагатай байгаа бөгөөд хэрвээ шатахууны үнийг 100 төгрөг хүртэл буулгаж чадвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 орчин хувиар буурах боломжтой.

Тиймээс импортлогч компаниуд ухамсартай байж шатахууны үнээ буулгана гэж найдаж байна. Хамгийн түрүүнд шатахууны үнээ буулгасан компанийг ШӨХТГ-аас "Хэрэглэгчээ дээдэлсэн ААН-ээр өргөмжилнө" хэмээн ШӨХТҮГ-ын дарга Д.Мөнхтөр онцоллоо.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төрмөнх:Манайхан үнээ л нэмнэ үү гэхээс хэзээ ч буулгаж байгаагүй. Харин ч төрөөс татаас авч байдаг болсон энэ шударга уу 2016-03-24
hulan:ashgui dee tgeed hurdn ****lgh ajlaa ehlvvlej belegdlli chanartai ym yrij bhaar 2016-03-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?