САЙДГҮЙ САЛБАРТ ХАЛДВАРТ ӨВЧИН НЭМЭГДСЭЭР

2016-03-24  

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний гаралт болон халдвар авагсад нэмэгдэж байгаа мэдээлэл байн байн явах боллоо. Тухайлбал өнгөрсөн онд улсын хэмжээнд сүрьеэгийн 4720 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 9 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байгаа нь санаа зовоох асуудал яах аргагүй мөн. Ялангуяа хүүхдүүд эмэнд тэсвэртэй сүрьеэ буюу хүнд хэлбэрээр өвчилж байгаа нь анхаарал татаж байна. Сүрьеэтэй хүн эмээ тогтмол, зааврын дагуу уугаагүйгээс эмэнд дасалтай сүрьеэ болдог. Харин эмэнд дасалтай сүрьеэг эмчлэх эмийн зардал өндөр, эмчилгээний хугацаа урт буюу 18-24 сар байдаг. Өөрөөр хэлбэл хүнд хэлбэрийн сүрьеэг эмчлэхийн тулд 9-20 сая төгрөгийн зардал гардаг.

Уг нь Монгол Улс 2030 он гэхэд сүрьеэгүй болох зорилт тавьсан. Гэвч одоогоор сайдгүй байгаа салбар нэмэгдсээр байгаа нийгмийн халдварт өвчнүүдэдээ ямар арга хэмжээ авах гэж байгаа нь бүрхэг хэвээр байна.

Сүрьеэ өвчний нэг шалтгаан болсон ядуурлыг бууруулахгүйгээр энэ өвчнөөс бүр мөсөн салах аргагүй ч сэргийлж болох олон аргууд байдаг. Улаанбаатар хотын утаа тоосжилт, гэр хорооллын хог хаягдал, угаадсыг багасгах тал дээр арга хэмжээ авч үйл ажиллагаа явуулж буй газрууд харагдахгүй байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Сайдгүй яам бужигнаан өвчин улам ихсээд юу болж байна даа. 2030 арай л хол сонсогдож байна 2016-03-24
OOGII:SAID HI ULAAN BURHANAAR 10 HUUHED L NAS GEED HEEV NEG YARIJ BNA LEESH DEE. TSUUHUN GEJ BGM BHDAA GEED GAIHAAD UNGURLUU. TEGEED ERENHII SAID NI UMNUUS NI AJLIIG HIIGEED BGM BISH UU 2016-03-24
Нта:Юу яасан 2030 он бээээ...арай л хол байна.... 2016-03-25
saruul:hamgiin yaduu tusuwgui yam shuudee argaguim da hurhi 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?