УЛСЫН ХЭМЖЭЭНД 70000 ТУН УЛААН БУРХАНЫ ВАКЦИН БАЙНА

2016-03-25  

Улаан бурхан өвчний халдвараар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч сүүлийн өдрүүдэд буураагүй байна.  Энэ өвчнөөр 0-10 сартай, эсвэл 15-28 насны залуучуудад түгээмэл оношлогдож байгааг ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга онцоллоо. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатайг тус төвөөс анхааруулж байна. Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байгаа бөгөөд үүнээс 40 гаруй мянгыг нь аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их байгаа юм. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 23-ний өдрийн  байдлаар нийт 323 өвчтөн улаан бурхнаар өвдлөө гэж тусламж авахаар хандаад байна. 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дуяаа:Хавар болоод өвчний тоо эрс нэмэгддэг шүү дээ. Энэ үеэр анхаарах хэрэгтэй. Өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авч сурах хэрэгтэй байна манай улс 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?