МАХН-ын бага чуулган уржигдар үдээс хойш хуралдаж өндөрлөсөн. Энэ удаагийн хуралдаанаар намын дэд болон нарийн бичгийн дарга нараа томилсон байдаг. Намын даргаа өмөөрч өмөлзтөл уйлж хэвлэлийн хурал хийж байсан Э.Эрдэнэжамъяан нулимсныхаа үнэ цэнээр намын дэд даргын суудалд суусан бол даргадаа нууц захидал илгээж байсан Д. Тэрбишдагва дэд дарга болжээ. Н.Энхбаяр даргыгаа шадар сайд болгохын тулд өөрийн хүсэлтээр шадар сайдын суудлаа өгөх өргөдлөө бичсэн Ц.Оюунбаатар мөн намын гурав дахь дэд даргын албан тушаалаар шагнуулж.
Харин намынхаа санхүүжилтийг босгохын төлөө явж байгаад хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамба, намынхаа даргыг албан тушаалд очсон гишүүдээсээ мөнгө нэхдэг гэдгийг илчилсэн Л.Цог гэх мэт үнэнийг илчилж эхэлсэн гишүүддээ Н.Энхбаяр хатуу сануулга өгөх нээ. Намын нийт гишүүд цаашлаад улс төрийн намуудын санхүүжилтийн буруу жишгийг ил болгохын тулд дуугарсан намын гишүүн хэн боловч донгодуулах юм байна гэдгийг МАХН-ын хяналтын хорооны гурван хэвлэлийн хурлаас ойлгогдохоор байлаа.
Ганц хүний эрх ашгийн төлөө магтан дуулж, зөвхөн түүний захиалсан хөгжмийг тоглож, жүжигчилсэн тоглолт үзүүлж чадварлагаар уйлж чадахгүй бол...
Ц. БАТТУЯА