Н.ЭНХБАЯРГҮЙ УИХ -ЫН СОНГУУЛЬ

2016-03-28  

Улс төр бол тэр чигтээ тохироо. Эрх мэдэлтэй хүмүүс хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг практик монголын улс төрд үргэлжилсээр. Эрх мэдэлтэй хүмүүс ганцхан зүйлээс айдаг. Тэр нь эрх мэдлээ алдах айдас юм. Одоогийн эрх баригчид ч бас болгоомжилж байгаа. Тэдэнд эрх мэдлээ хадгалах найдлага тун бага болсон. Бүх судалгаа, тандалт ийм л дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Тиймээс янз бүрийн хувилбар хайж эхэлсэн. Нэгдэх, эвсэх гээд. Хуулиа өөрсдийнхөөрөө өөрчилж чадсан. Одоо өрсөлдөгчгүй болох арга зам эрэлхийлж байгаа. Энэ тооцоонд сонгуульд оролцох улс төрийн шинэ нам багтах нь зүйн хэрэг.

ХҮН, МАХН гэсэн хоёр нам яршиг удах магадлалтай. ХҮН нам дотроо хагарсан, маргаантай тул Дээд Шүүхээс дахин бүртгэхийг нь хойшлуулсаар байгаа. МАХН-ын санхүүг нь лацдаж, даргыг нь мөрдөн байцаалтад дуудсан үйл явц өрнөсөн. Дээрх үйлдлүүд нь тухайн хоёр намын үйл ажиллагааг хангалттай сааруулсан гэх үндэслэлтэй. Тоглолт дуусаагүй. Гэхдээ Н.Энхбаяртай эхний тохироо хийсэн байх магадлал бий гэж ажиглагчид үзэж байна. Ямар тохироо хийсэн нь одоохондоо нууц.

Ямар ч гэсэн Энхбаяр шадар сайд болохгүй, сонгуульд нэр дэвшихгүй, намынхаа үйл ажиллагааг гардан удирдахгүй гэж тохирсон байх магадлалтай. Аль намтай эвсэхээ ч урьдчилан тохирсон байж байж болох. Түүнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд биеэ эмчлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Солонгос орныг зорьсон гэх мэдээлэл байна. Гадагшаа хил давахыг хориглосон гэж байсан нь саад болсонгүй. Тэгэхээр тохиролцоонд хүрсэн нь үнэн болох нь. Тиймээс 2016 оны УИХ-ын сонгууль Энхбаяргүй болох нь тодорхой болжээ. Гэхдээ нам нь аль намтай эвсэж сонгуульд орохыг Энхбаяр л шийднэ. Тэгэхлээр Энхбаярын шууд оролцоогүй ч, алсын удирдлагатай сонгууль болох нь ээ.

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Айхтар тохиороо хийж дээ 2016-03-28
Зочин :Өө, за за 2016-03-28
Зочин:Бууж өгсөн гэсэн үг үү 2016-03-28
Зочин:Эмчилгээндээ яьсан. Эргээд ирнэ. 2016-03-28
Зочин:Гол тоглогч ирэх байлгүй дээ 2016-03-28
Золоо:Энхбаяр ирэх иэрхгүй нь хамаагүй энэ улс орон чинь болохоо байчихаад байхад талцаад хэн юу олж долоох юм бэ Бид өөрсдөө хохирно шүү дээ 2016-03-28
hubilai:hiih bolomj ni hangalttai baihad hiigeegui hiihiig ch huseegui yum baij odoo giiguulj gene. uls tor zasagiin erh gedeg hedhen shirheg hinii huwiin erh ashig hoorondiin ashig sonirholiin zorchiliin talbar bishshuu. Ard tumeniig teneg gej bodsoor l baina uu. mongoliin tuuhend hamgiin haraar temdeglegdeh hulgaichidaa. 2016-03-28
zochin:Ene hunii ued 2000-2009 ond Mongol uls hugjiliinhuu ****tand orchihson baisan ym shuu. Harin esergeeree 2009-2016 ond amidral arai bishee Mongol uls dampuurch baina. Tsag hugatsaa bugdiig gerchilne. 2016-03-28
zochin:Ene hunii ued 2000-2009 ond Mongol uls hugjiliinhuu ****tand orchihson baisan ym shuu. Harin esergeeree 2009-2016 ond amidral arai bishee Mongol uls dampuurch baina. Tsag hugatsaa bugdiig gerchilne. 2016-03-28
Алимаа:Энхбаяр монгол улсыг элгээр мөлхүүлэх бүх ажлыг эхлүүлсэн муу хулгайч даа 2016-03-28
Zochin USA:Ene heden uls torched engij toglohoo bolioosoi,utgagyi umaa. 2016-03-29
1:энэ хэдэн улс төрчид улсаа доройтуулахаас өөр зүйл хийсэнгүй 2016-03-29
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?