О.БААСАНХҮҮГИЙН ХЭНЭЭРХЛЭЭС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН АСУУДАЛ ЧУХАЛ

2016-03-29  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласаныг эсэргүүцэж МАХН-ын гишүүдээ тус хуралд оролцохгүй байхыг уриаллаа. Тус хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсонд О.Баасанхүү гишүүн эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.

Тэрээр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс бүлгийн гишүүдийг тус ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав. Хэрэв дээрх ээлжит бус чуулганы хуралдаанд Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүд оролцох юм бол МАХН-ын Монголын Ногоон намтай 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал цуцлагдана гэнэ. Тус намын зүгээс МАХН-д хандан дээрх нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхэд оролцохгүй байхыг уриаллаа.

О.Баасанхүү ийнхүү тамга хөзөр атгасан хүний дүртэй аяглав. Тэр үнэндээ “бодож байна” гэх нэрээр атгасан хөзрөө хэнд, хэрхэн үнэд оруулах вэ гэдгээ бодон суугаа. Гэхдээ гэнэт цадах гэдсэнд халтай гэдэгсэн. Гэнэт ингэж тодорч том том дуугарах нь сайны ёр мөн үү?

Цөмийн хог хаягдлыг Монголд Улсад булшлах тухай асуудал ид яригдаж байгаа энэ үед О.Баасанхүү ийнхүү барьцаалснаар нэг тийш шийдэгдэхгүй нь мэдээж. Харин ч эсрэгээрээ байдал тодорхой бус байгаа нь хуулийн гадуур хор найруулах бололцоог олгоно. Үүнийг мэдсээр байж ийнхүү хуралд суухгүй байхыг уриалах нь өөрийн амин хувийг бодсон арчаагүй үйлдэл гэлтэй. Монголчуудад цөмийн материалыг хууль дүрмийнхээ хүрээнд хэрхэх нь чухал болохоос биш Баасанхүүгийн сандал суудлаа хэнд үнэд хүргэх нь огтхон ч сонин биш.

Өндрөөс унахад өвддөг гэдгийг өнөө хүртэл мэдээгүй яваа цээж өвчтэй нялх улс төрчид энэ үгийг даймаар.

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өлзий:Энэ ёстой тэнэг гар шүү. Өөрийгөө мэдэрчихсэн яваан биш үү 2016-03-29
tulgaa:erh ashigiin toloo temtsej baihaar tsomiin hayagdaliin esreg temtseechee 2016-03-29
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?