ТА НАР ХООСОН ҮЛДЛЭЭ, ЭЛБЭГДОРЖ ОО, ГЭЖ ЭЭ

2016-03-29  

Дэлхий нийт Хятадаас идэж баяжиж байхад ганцхан танайх л хоосон үлдлээ. Ингэж Хятадын нэг том удирдагч надад хэлсэн гэж Элбэгдорж ерөнхийлөгч твиттерчидтэй уулзахдаа хэллээ. Бид үнэхээр хоосон хоцорсон. Сайхан боломжоо алдсан. Улс төрд шургалсан бизнесмэнүүдийн атгаг санаанаас болоод улс орон урагшлах боломжоо алдсан. Харин үүнийг зохицуулчих байх гэж итгээд Хятадын нэгэн удирдагч Элбэгдорж ерөнхийлөгчид энэ сануулгыг хэлсэн байх магадлалтай.

Харин энэ зохицуулалтыг хийх ёстой хүн нь "Би хоёуланд нь хэлж байсан. Та хоёр Баянхонгорынхон. Суугаад өөд өөдөөсөө хараад ярилц" гэж хэлсэн гээд сууж байна. Уул нь улс орны хөгжлийн асуудал хонгор нутгийн Оджаргал, Баттулга нарын асуудал биш байлтай.

"Цагаа ашиглаж чадаагүй шүү дээ. Одоо яриад яах юм бэ. Улс төрөө хийх нь улс төрөө хийгээд, бизнес хийх нь бизнесээ хийгээд яв л даа" гэсэн үгийг Элбэгдорж ерөнхийлөгч хэвлэлээр дамжуулан хонгор нутгийн хоёр бизнесмэнд дайлаа. Ингэж хэллээ гээд хэн хожих вэ? Ямар сургамж авах вэ? Төр шиг төртэй байж чадаж уу, бид?

Үнэхээр бид хоосон үлджээ. Монголын 2 сая хүн ард ядуу, ядуугийн туйлд амьдарч эхэллээ. Хоосон санаа зовж, хоцорсон үг чулуудах хэрэг байна уу? ингэж. Улс орон боломжоо алдсаны бурууг хоёрхон хүнд тохоод өнгөрч болох уу. Энэ хоёр бизнесмэн монголчуудад өргүй. Асуудлыг зөв зүйтэй шийдвэрлээгүй төр, засаг л энэ бурууг үүрэх ёстой гэж санагдах юм. Санах, зөвлөх хүнгүй юм бол, "ТАНАЙХ ГАНЦААРАА ХООСОН ҮЛДЛЭЭ" гэж урд хөршийнхөө нэгэн том удирдагчийг сануулахад "ХӨДЛӨХГҮЙ ЯАВ ДАА".

Урд хөршийн удирдагчид хоосон үг салхинд хийсгэдэггүй гэдэг шүү дээ, та минь.

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эби:Худлаа сайхан ярихаас хэтрэхгүй ерөнхийлөгч дөө 2016-03-29
Ганаа:Энэ Элбэгдоржийг худал хэлдгийг нь зогсоомоор л юм даа Одоо Монголчуудаар тоглоод дууслаа Монголчуудын маш их ядуурлаас өөр юу хэрэгтэй юм бол доо Энэ эрхэмүүдэд Төртийн толгой жаахан ганхахад Ард түмний амьдрал тэр чигээрээ ганхаж байгааг хардаг болов уу 2016-03-29
zochin:3han say mglchuudig yaduu amidruulah aguu ih uhaan gj bgaa shu bas 2016-03-29
Новшоо:Одоо зүгээр л зайлаад өг Эби! 2016-03-29
Болд:2017 онд оймсыг нь гаргана ааааааааааааааааааааа 2016-03-30
тарвага:ц.энхбатын мангуу толгойг цоо цохивол 'хятадын том удирдагчийнхаа' үгийг зарлаад байгаа тарвага доржийн хов хутгуурыг тарааж суухаа болино 2016-03-30
tamiraa:zugeershde. hooson l tursun hooson l uhne. 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?