"СУРГАМЖ, СОРИЛТ, ШИЙДЭЛ” ДАГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2016-03-30  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төр засаг, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 1,500 орчим хүн оролцож байна.

 

 

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нар үг хэллээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна гэдэгт итгэж байна. Ингээд 2016 оны, АСЕМ-ын жилийн Монголын эдийн засгийн чуулган нээснийг зарлан тунхаглая” хэмээн цан цохин чуулганы үйл ажиллагааг эхлүүллээ.

Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форумд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцоно.

МЭЗЧ-НЫ ӨНӨӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

/3 дугаар сарын 30, Лхагва гараг/

09:00 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

09:20 Хүндэт зочны үг: Ноён Аюуми Кониши, ЛХБ, Зүүн Азийн бүсийн захирал

09:30 НЭГДСЭН ХУРАЛДААН:

Их танхим:

Хэсэг 1: Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв

Хэсэг 2: Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв

12:00 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим: Хөгжлийн төлөө түншлэл - 25 жил

А танхим: Уул уурхайн салбарын алсын хараа

Б танхим: Мэргэжлийн ёс зүй

14:30 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим:  Цoмхoн, чадварлаг төр

А танхим: Хууль эрхзүйн тогтвортой байдал

Б танхим: Ногоон бизнес

16:30 САЛБАР ХУРАЛДААН:

Их танхим: Нийгмийн даатгалын шинэчлэл

А танхим: Хуульчдын өрсөлдөх чадвар

Б танхим: Монгол мөрөөдөл.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:За форум чуулганаас ямар үр дүн гарах вэ. 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?