"АЛТАН ЧАГНУУР"-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2016-03-30  

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн алтан гартай эмч нарт “Алтан чагнуур” шагналыг гардууллаа.  Тус ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож шилдэг эмч нарыг алдаршуулж тэдний цаашдын ариун үйлсэд өндөр амжилт хүслээ.

Гэмтэл, мэс засал судлал төрлийн “Алтан чагнуур”-ын эзнээр УКНЭ-ийн булчирхайн мэс заслын тасгийн эмч Ц. Ишдорж 

Дотор судлалын төрлөөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ц.Алтанцэцэг

Өрх, сумын шилдэг эмчийн төрөлд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч С.Хүрэлтогооч

Нүд, чих, хамар, хоолойн өвчлөлийн төрөлд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний тасгийн эмч  В.Кулыза нарын хүмүүс “Алтан чагнуур”-ын эздээр тодорлоо.

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Баяр хүргэе эгчдээ та шүү 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?