ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ УУ? БУЮУ ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ

2016-03-31  

 25 жил Монгол улсыг удирдсан хүмүүс улс орныг "ХӨГЖИЛ " рүү биш "АНГАЛ" руу хөтөлжээ. Энэ хүмүүсийн нэрийг дурдахаас залхаж байна. 2 жилийн өмнө Монгол улсын ерөнхий сайдаар томилогдохдоо "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаггэж хэлж байсныг Монголын ард иргэд мартаагүй.

Үнэхээр ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд нь татах бодолтой хүн гарч ирлээ л гэж харсан, итгэсэн, хүлээсэн. Өнөөдөр энэ итгэл найдвар талаар болж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна, Монголчууд. МАН-ынхан адилхан өр тавьсан, тэд юу ч хийгээгүй. Бид өр тавьсан ч, зам тавьсан гэх юм яриад сууж байна, Эдийн засгийн Форум дээр. Эдийн засгийн хөгжлийн гарц юу байгааг хэлж заахгүй, алдсан боломжийн тухай баахан гомдоллоо. "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" гэж гарч ирсэн түүний Эдийн засгийн Форум дээр тавьсан илтгэлийг "Улс төрийн сурталчилгаа" хийлээ гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэлээ. 

Түүний "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" гэж хэлсэн үг "Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт зээл, гуравдугаарт зээл" гэж орчуулагдах байсныг хоёр жилийн өмнө хэн ч таасангүй. Тэр өрийн тухай ярихыг бүр ч хүсэхгүй байна. Өр ярихдаа тулбал, чи ч бас тавьсан гэж улайрч эхэллээ. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэдэг энэ буюу.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Өглөө зурагтаар ярьсан залууг ёстой нулимчихмаар санагдлаа монгол хүнийг бараг юу ч чадахгүй хог гэнэмүү нэг ажил хийдэг хүн 4 хүн тэжээдэг гэнэ нэг их тоо ярьсан шаар гадаадад нэг муу бизнесийн узирд**** улс төрийн менежментээр мэргэжил дээшлүүүсэн өөрсдөө юу ч хийхгүй яг хувалз шиг монголд наалдчихаад цус сорж байгаа шаарнуудыг монголоос хөөх хэрэгтэй сорсон цусаа цааш нь гадны амьтдад соруулж байж ёстой хаанаас гарч ирсэн шаар вэ 2016-03-31
дээгий:Ийм ч ерөнхий сайдтай байх гэж дээ чааваас даа 2016-03-31
unen:saihan bileg ulsturch bish ter zvgeer l bolh gj hicheedg negen. hezee ch bolj chdhgui. 2016-03-31
Zochin:Utsan huuheldei ****uul taarna 2016-03-31
зочин:ter ih ur tawichihaad odoo ichihgui ard irgediin huuhdud tulnu gjiga humus shuudee alind n itgehee bur medehee bolichihloo 2016-03-31
xxx:gagtshuu uneniig helsen. 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?