АЛИМНЫ ЦУУГААР АНАГААХ НЬ

2016-04-02  

Бид өмнө нь та бүхэндээ Алимаар эмчлэх аргуудын талаар мөн алимны цууг гэрийн нөхцөлд хэрхэн бэлдэх тухай хүргэсэн. Энэ удаад алимны цуугаар өвчнийг илааршуулах аргуудаас хүргэх гэж байна. Хэрэв та уншиж амжаагүй бол манай зөвлөгөө булангаас уншаарай. Энэхүү зөвлөгөө нь анагаах ухааны үндэслэлд тулгуурлан гаргасан бөгөөд та эмийн сар руу эмэнд явах шаардлагагүй гэсэн үг. Ингээд олон зүйл нуршилгүй алимны цуугаар эмчилж болох өвчлөлүүдийн талаар зөвлөе. Тухайлбал :

  1. Нойргүйдэл болон архаг ядаргаатай хүмүүс 2 цайны халбага цууг адил хэмжээтэй зөгийн балтай хольж уухад болно. Хагас цагийн дараа дахин энэ хэмжээгээрээ уугаарай. Төд удалгүй та сайхан амрах болно.
  2. Хэрэв таны бие сульдаад байвал алимны цуугаар бие арчаад үзээрэй. Биеэ арчих шингэний харьцаа 2 цайны халбага цууг 1 стакан усаар шингэлж хэрэглээрэй.
  3. Өндөр даралттай болон толгой эргэдэг бол 150 грамм цууг стаканд хийгээд 2 цайны халбага зөгийн бал хийн хутгаад уугаарай.
  4. Хоолойны өвчин тэр дундаа гүйлсэн булчирхайн өвчтэй бол цаг тутамд алимны цуугаар хоолойгоо зайлах хэрэгтэй. 150 грамм усанд 1 цайны халбага алимны цууг хийн хутгаад хэрэглэхэд болно.
  5. Могойн үлдтэй бол өвчтэй газраа алимны шингэлээгүй цууг самбайгаар норгон шавшаарай өдөрт 3-4 удаа, шөнө өвдөөд унтуулахгүй байгаа бол 3-4 удаа үлд байгаа газраа самбайгаараа шавших хэрэгтэй. Үр дүн нь маш хурдан гарах болно.
  6. Хогжруут үлд мөн арьсны тууралтыг мөн адил эмчилж болдог. Өвчтэй газраа жин тавих маягаар өдөрт 6 удаа алимны цуугаараа жин тавь.
  7. Хөлийн судас бүдүүрэх, өргөсч зангирсан бол шингэлээгүй алимны цуугаар арчиж байх хэрэгтэй. 150 грамм усанд 2 цайны халбага алимны цууг хийн уусмал хэлбэрээр ууж ч болно.
  8. Турах гэж зовж байгаа бол та алимны цууг хоол идэхийн өмнө 1 стакан усанд буюу 150 грамм усанд  2 цайны халбага хийж өдөр бүр уугаарай. Бүтэн жилийн турш ууж хэвшвэл та 50 размерийн хувцас өмсөж байсан бол 42 размерийн хувцас өмсдөг болно.

 

Хэрэв таны биемахбодид алимны цуу зохихгүй байвал алимны шүүс ууж болно. Танд эрүүл эрхийг хүсье.

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Moki:yostoi heregtei medeelel bn shuu bayarlla control.mn 2016-04-02
Saraa:Sain baina Uu? Ene toxoin deer garsan zvil ni yag yamar ved gardag bas yu gej onshildog yum bol? Bayarllaa 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?