ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН АЖИЛЧДЫН 90 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧТЭЙ

2016-04-04  

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж буюу хүмүүсийн ногоон нуур хэмээн сэжиглэн цээрлэдэг газарт 200 гаруй хүн ажилладаг. Гэвч тэдгээр хүмүүс өдийг хүртэл хүнд хортой нөхцөлд ажилладаг ч энэ зэрэглэлд ороогүй ямар ч нэмэгдэл авдаггүй нь саяхан анхаарал татаж хэвлэлээр шуугисан. Харин 14 хоногийн өмнө Хөдөлмөрийн сайд газар дээр нь очиж танилцан тэдгээр хүмүүсийг хүнд хортой нөхцөлд тогтоох тухай зохих хүмүүст үүрэг болгосон. Тэгвэл энэ шийдвэрийн дагуу судалгааг хийж байгаа бөгөөд ажиллагсдын 90 хувь нь чих хамар хоолойн өвчтэй, сүүлийн 3 жилийн дотор тэдний мэдрэл, дотрын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн нь эхний байдлаар тогтоогдсон байна. Мөн судалгааг хийж эхлэхээс өмнөхөн тэтгэвэртээ гарсан нэгэн ахмад архаг сүрьеэгээр өвдөн нас баржээ. Хөдөлмөрийн нөхцөл тогтоох судалгааг 4 дүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар шинжээчид ажиллаж байна.

 

 

Х.АЯЛГУУ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Хөөх яанаа одоо болтол хүнд нөхцөлд оруулаагүй гэжүү. Ийм аймааар үнэр танартай газар чинь хүн яаж ажиллаж байгааг анхаарахгүй өөрсдөө очиж үзэхдээ чухам л масктай яваад байсан биздээ. 2016-04-04
evy:mglchuudiga neg bl hort hawdaraar neg bl hortoi nuhtsuluur **** tu****l awsan yum shg l bhima ednar 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?