Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор жирэмсний амин дэмүүдийг хөнгөлөлттэй үнээр авах эмийн жагсаалтыг баталсан. Үүнд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирусийн эсрэг бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ. Тиймээс жирэмсэн эхчүүд 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Эливет, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренетал зэрэг эмүүдийг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болж байна.
А.САЯН