УЛС ТӨРИЙГ ГОЁ ҮГЭЭР ХИЙЖ БОЛОХ Ч, ЭДИЙН ЗАСГИЙГ ИЛБЭДЭХ БОЛОМЖГҮЙ

2016-04-04  

Хэдхэн жилийн өмнө жилийн 17-18% өсөж, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй орноор тодорч байсан Монголын эдийн засгийн хөгжил эрс саарчээ. 2016 онд 0,6%, 2017 онд 0,7% гэж Монголын эдийн засгийн өсөлтийг урьдчилан тооцоолжээ. Эдийн засаг амаргүй байна гэдгийг Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд ч сануулж байна. Монголын нэр бүхий эдийн засагчид, сонгуулийн дараа аль ч нам нь ялсан бай, хүндхэн эдийн засгийг хүлээн авна гэдгийг урьдчилан анхааруулж байна. Монгол улсын ерөнхий сайд асан Бямбасүрэн "эрх баригчдын шуналд хязгаар алга" гэж хэлээд авлаа. Түүнээс цөөхөн монголчуудыг хоолтой ундтай, орон байртай, ажил төрөлтэй байлгах хялбархан гэж тодотголоо. Гадаадын мэргэжилтэн, "Та нар шуналаа татвал, ийм цөөхөн монголчууд зовохгүй, гачигдахгүй амьдрах бүхэн боломжтой " ч гэж хэлснийг санахад илүүдэхгүй.

Ийм хүнд мөчид, сүр дуулиан болсон "Сорилт, Сургамж, Шийдэл" эдийн засгийн форум өндөрлөлөө. Баахан л гомдол ярилаа. "Эдийн засгийн форум амжилттай үргэлжилж байна" гэсэн үг бол энэ форумын онцлох үг болжээ. Энэ жижүүрийн үг дундуур илтгэл өрнөсөн гэж хэлж болно. Үндсэндээ форум тааруухан болсон гэж оролцогчид дүгнэж байна. Тиймээс хөтлөгчийн "Эдийн засгийн форумын эхний өдрийн ажиллагаа амжилттай өндөрлөлөө. Маргааш үргэлжилнэ" гэх үгийг сонссон жүжигчин Сосорбарам "Ердөө л ийм юм ярих байсан юм уу? Нөгөө өр шир, ажилгүйдэл, ядуурал, зээлийн тухай дурдахгүй байсан юм уу? Эдийн засгаа яаж сэргээх гэж байгаа юм бэ? Сургамжаас чинь үүдсэн ШИЙДЭЛ ЧИНЬ ХААНА БАЙНА? гэж асуухад танхимд цугласан олон сэрж, нижигнэтэл алга ташсан гэж байгаа. Тэр хүн бодит шийдвэрийг хүлээсэн боловч хариугаа авч чадсангүйдээ, ийн бухимдахад хүрчээ.

Эхний өдрийн төгсгөлийг Сосорбарам сэрээсэн бол, төгсгөлийн өдрийнхийг Наранбаатар бужигнууллаа. Иргэд бухимдалтай байна. Ямар ч захиалгагүйгээр, ямар ч айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Улс төрийг сайхан үгээр хийж болдог бол, эдийн засгийг илбэлэх боломжгүй. Тэр бол нуух хаах ч аргагүй. Тиймээс, ард иргэд төрөөс, тэнд ажиллаж буй хүмүүсээс хариуцлага нэхэж эхэллээ.

 

 

Д.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОДОО ТАНАЙ НАМ МАНАЙ НАМ ГЭЖ ХАНДАЛГҮЙ БҮГД Л ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ Л ХАНДМААР БАЙНА.ТАЛЦАЖ БАЙХ ХОЙГУУР БҮХ ЗҮЙЛ БУРУУ ЯВААД ЭХЭЛСЭН ШҮҮ 2016-04-05
demchig:eh ornoo gesen aaviin huu bnuu 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?