МОНГОЛД ДЕНГИЙН ЧИЧРЭГ ӨВЧИН БҮРТГЭГДЖЭЭ

2016-04-05  

АНУ-ын иргэн 25 настай эмэгтэй К-аас денгийн чичрэг өвчний халдвар илэрчээ. Тэрээр Индонез улсаар аялж, гуравдугаар сарын 22-нд Монгол улсад ирсэн байна. Өвчтөн халуурсан, суулгасан зовиуртай, хордлогын шинжтэйгээр “СОС Медика Монголия” эмнэлэгт хүргэгдэн, тус эмнэлгээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид сорьц илгээж шинжлүүлжээ. Шинжилгээгээр денгийн чичрэг өвчин болохыг тогтоосон байна. Одоогоор нарийн шинжилгээ, эмчилгээ хийж эхлээд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уг өвчнөөр жил бүр 250 сая хүн өвчилж, нэг сая гаруй хүн нас бардаг байна. Уг өвчин нь халуун бүсийн орнуудад ихэвчлэн гардаг бөгөөд шумуулаар дамжин халдварладаг юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :ayultai yumaa sergiileh arga hemjee yaj awdag yum bol emchlegddeg yum bolow uu 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?