Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулагдаж байна. Дэлхий дээр чихрийн шижин өвчний тархалт жилд 7 сая хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд 2014 оны байдлаар 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5 хувийг эзлээд байгаа юм.
Харин манай улсын хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг 2013 оны судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9 хувь буюу 15 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй, 8.3 хувь буюу 12 хүн тутмыг нэг нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй байна. Энэ нь сүүлийн 10 жилийн байдлаар чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд 6 дахин, нас баралт 4 дахин нэмэгдсэн баримт юм. Чихрийн шижин өвчний эрсдэл хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр буюу 3 хүний 1 нь илүүдэл жинтэй, 5 хүний 1 нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй, жимс, хүнсний ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж байгаа нь уг өвчний голлох шалтгаан болж байгаа юм.
Л. ГАНТУЯА