ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЬЕ

2016-04-07  

Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулах болоод байгаа юм. Иймд хувь хүн, айл өрх, хамт олноороо идэвхтэй хөдөлгөөн хийх, өөх тос, чихрийн хэрэглээг бууруулах, хийжүүлсэн ундаа, найруулдаг жимсний болон бусад төрлийн шүүс, архи тамхины хэрэглээ зэргийг хязгаарлан жимс, ногоог түлхүү хэрэглэсэн эрүүл хооллолтыг сонгож, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэн хэвшүүлж чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье хэмээн эрүүл мэндийн байгууллагуудаас уриалж байна. Чихрийн шижин өвчний эрсдэлийн талаар та мэдэх үү? Хэрвээ танай гэр бүлийн нэг гишүүн чихрийн шижинтэй бол та энэ өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байна гэсэн үг.

Бидний мэдэх эрсдэлт хүчин зүйлс

1. Биеийн жингийн илүүдэл

2. Өөх тос ихтэй, чихэр ихтэй болон хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэх

3. Жимс ногоо бага хэрэглэх

4. Хөдөлгөөний хомсдол

5. Архи, тамхины хэрэглээ өндөр байх

Шинээр гарч буй эрсдэлт хүчин зүйлс

Органик бохирдуулагчид буюу Persistent Organic Pollutants (POPs). Эдгээр нь дотоод шүүрлийн үйл ажиллагаанд саад учруулдаг химийн бодисууд буюу Endocrine disrupting chemicals (EDCs) бөгөөд байгаль орчинд удаан хугацаанд хадгалагдах чадвартай, нүүрстөрөгч дээр суурилсан органик химийн бодис байдаг. Тухайлбал, органик бохирдуулагчид, хортон шавьж устгах бодис, үйлдвэрийн химийн уусмалууд, мөн хог хаягдлыг шатаах цэг болон үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр оршдог. Органик бохирдуулагчид нь хоол хүнсээр дамжин хүний өөхөн эдэд хуримтлагдан үлддэг бөгөөд бодисын солилцоог алдагдуулах замаар инсулины шингээлтийг бууруулдаг болох нь сүүлийн үеийн судалгаагаар нотлогдож байна.

 

 

Л. ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дулмаа:Урьдчилан сэргийлэхийн тулд зөв дадал хамгийн чухал. 2016-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?