EAGLE-ИЙН ШИНЭ САНААЧИЛГА АЙМГИЙН УДИРДЛАГЫН САНААНД НИЙЦСЭНГҮЙ

2016-04-07  

Урьд өмнө болж байгаагүй зүйл болжээ. Анх удаа EAGLE-ийнхэн Дорноговьд 14 хоног багаараа очиж ажиллажээ. Гэхдээ сонирхолтой нь, аймаг орон нутгаас мөнгө гаргуулсангүй. Бүх зардлаа өөрөө гаргаад, дээр нь нэвтрүүлэг хийхдээ нэмж мөнгө зарсан нь сонирхол татаж байна. Судалгаанд оролцсон хүн бүрт 20000 төгрөг, үг хэлсэн хүнд 50000 төгрөг төлсөн нь хэвлэлийн түүхэнд цоо шинэ хуудас нээжээ.

Сонгууль дөхөөгүй бол гайхаад байх зүйлгүй. Аливаа семинар хийхэд үдийн хоолыг нь дааж л байдаг. Илтгэл тавих, үг хэлэх хүмүүст гонорар буюу шагналын мөнгө бодож олгодог. Гайхаад байх зүйл энд алга. Тэгээд ч телевизүүд төсөл хэрэгжүүлж, түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэрээ бий болгодог. Сонгууль хаяанд ирсэн тул, нэвтрүүлгийг нь улс төржүүлж эхэллээ. Өрсөлдөгч улстөрийн намын захиалгаар хийлээ гэх маягийн хардах хүн ч гарч байна. Мэдээж эдийн засаг хаа саагүй хүнд байхад, Дорноговийн удирдлагын тооцоолсноор, нэг нэвтрүүлэгт 20 сая төг зарцуулна гэдэг их л тоо гэдэг нь мэдээж. Ямар ч гэсэн EAGLE-ийн хамт олон АРДЫН ҮГ нэвтрүүлгээ Дорноговиос, дорноговьчуудаас эхлүүллээ. Бүтэн 14 хоног дуугүй байсан тус аймгийн удирдлага нэвтрүүлэг гарсны маргаашнаас бужигнаж эхэллээ. 

Санаатайгаар, зохион байгуулалттайгаар "бидний үйл хэргийг харлуулж, гүжирдлээ" гэж хэлж ярьж, түүнийгээ сошиалд тавилаа. Хэвлэлийнхэн очоод, хоолыг нь идээд, буудалд нь тухлаад, даргаас нь мэдээлэл аваад буцдаг зарчмыг EAGLE-ийнхэн 180 градус эргүүлжээ. Дарга нарын үгээр мэдээлэл хийсэнгүй, иргэд, мэргэжилтнүүдийн үг, үзэл бодол, дүгнэлтэд тулгуурлан нэвтрүүлгээ бэлдсэн нь буруу юмуу гэж аймгийн удирдлагуудаас асуух үлдлээ. Асуудал байгаа юм байна. Иргэд дүнгээ тавьж байна. Тавих ч цаг нь ирсэн. Аймгийн удирдлагууд уг нь өөрсдийгэөө хамгаалан улайрах биш, аймгаа хөгжүүлэхэд ингэж хөдөлж байсан бол зүгээрсэн гэж санагдлаа. Сонгууль дөхөж буй учраас бүхнийг улстөржүүлэх цаг болжээ. Иргэд дүнгээ тавих, хэвлэл мэдээлэх цаг иржээ.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hi :Chi odoo Eagle televiziig shuud uz de. Tegeed yu bichsenee sain bod. Ta nar iim archaagui, doroi, ym oilgoh chadvargui bolsnoo oilgono biz. 2016-04-12
Orgio:Sanal niilehgui ym baina. Ene taraaj bui mungu heniih gedeg ni sonin baina. 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?