“ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД”

2018-11-30  

Жил бүрийн 12-р сарын 1-ний өдрийн “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2018 оны 11 сарын байдлаар Монголд ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. Үүнээс ХВХВ, ДОХ-ын вирусийн халдвартай 16 ээжээс 24 хүүхэд халдваргүй мэндэлсэн, халдвар тээгч, жирэмсэн эхчүүдийг хяналтдаа авч, ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.

ХДХВ, ДОХ-ЫГ ТЕСТЭЭР ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өндөр хөгжилтэй улс орнуудад ХДХВ-ийг шүлсээр оношлох технологи нэвтэрснийг онцлоод уг технологийн нэвтрүүлэх талаар судалж эхэлсэн, нэвтрүүлбэл илрүүлэлт эрс дээшилнэ, мөн уг оношлуур нь уруулынхаа завсар хавчуулж норгоход хариу урвал өгч халдвартай эсэхээ мэдэж болох шинэ дэвшилтэд технологи. Энэ технологийг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд туршиж ашиглаж эхэлсэн байна цаашид манай мэргэжилтнүүд ч түргэвчилсэн оношилгоог нэвтрүүлэхийг зорьж байна" гэлээ.

ХДХВ, ДОХ-ЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ

ОУ-ын хэмжээнд ХДХВ-ийг эмчлэх боломжтой эмийг хэрэглэж байна. Эрт илрүүлж, цаг хугацаандаа эмчилгээнд хамрагдвал эдгэрэх боломжтой. ХДХВ, ДОХ-ийг бүрэн устгах боломжгүй ч вирусийг дарангуйлах эмчилгээ хийснээр халдвартай хүн урт хугацаанд амьдрах боломжтой болсон хэмээн ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Сергей Диордица хэллээ

ХДХВ, ДОХ-ТОЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮЖИЛТЫГ ШАТ ДАРААТАЙ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын эсрэг авах арга хэмжээнд онцгой анхаарч ажиллаж байна. “ДОХ-ын Үндэсний хороог дахин байгуулж, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлсэн. 2014 оноос оношлуурын зардлыг Улсын төсвөөс үе шаттайгаар санхүүжүүлж, өнөөдрийн байдлаар оношилгоо, эмчилгээг 100 хувь улсаас хариуцдаг болоод байна" гэж НЭМГ-ЫН ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар тус мэдэгдсэн юм. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?