СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ДОТООД АГААРЖУУЛАЛТЫН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭСЭН

2018-12-17  

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцахаар НЭМГ-ын  Эмнэлгийн тусламжийн хэлтсийн  дарга М.Мөнхдэлгэр, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн мэргэжилтэн Т.Амаржаргал, Н.Отгонжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн тухайд дотоод орчины агаарын солилцоог маш сайн шийдвэрлэсэн харагдлаа. 7 төрлийн шүүлтүүртэй гаднаас орж ирж байгаа бохир агаарыг шүүж,цэвэрлэдэг. Дотор бохирдолыг гадагшаа гаргадаг. Нийт 100 метр кв  талбайн агаарыг цэвэршүүлдэг хоолойг 55 ширхэгийг  тавьж, эмнэлгийн агаарын солилцоог бүрэн шийдвэрлэсэн нь хэвтэн эмчлүүлэгчидэд нэн таатай байна.

Тус  дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 100 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Харин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 203 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 123 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

 
Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар, мөн томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхижүүлжээ.
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?