ХОРДЛОГО ИХЭСЧЭЭ

2018-12-21  

Шинэ жилийн баяртай холбогдуулан хоолны хордлого болон томуу томуу төст өвчнөөс сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

Улсын хэмжээнд хоолны хордлого өмнөх жилүүдээс ихсэж байгаа талаар хэллээ. Тухайлбал нэг дор 30-аас дээш хүмүүсийг хамарсан хоолны хордлогын тохиолдол гарсан. Мөн Баян-Өлгий аймагт дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч эмчлүүлж байна. Энэ оны байдлаар Улсын хэмжээнд хоолны хордлогын халдвар нэмэгдэж, 30-аас дээш хүнийг хамарсан 16 тохиолдлоор 560 гаруй хүн хоолны хордлогоор өвчилсөн байна.

Олноор хамарсан хордлого их байгаа нь хоол үйлдвэрлэгч газруудын эрүүл ахуй, амархан мууддаг өндөг, торт, мах махан бүтээгдэхүүн зориулалтын бус газар хадгалж тээвэрлэсэнтэй холбоотой гарч байгааг дурдлаа.

Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүд хадгалалтын горимыг чанд сахин зориулалтын хөргүүрт хадгалж хэрэглэхийг анхаарууллаа.

Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ бэлэг сонгохдоо аль болох сахарын орц багатай бэлэг сонгох. Дархлаа дэмжих сүү цагаан идээ хэрэглэж байхыг анхаарууллаа.

Хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?