НҮДНИЙ ТАСАГ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2018-12-21  

Улсын Клиникийн Нэгдүгээр Төв Эмнэлэг жилийнхээ ажлыг дүгнэж оныхоо шилдгүүдийг тодрууллаа. 

Тус эмнэлгийн мэс заслын шилдэг тасгаар Бүрэнжаргал эрхлэгчтэй Нүдний тасаг шалгарсан байна. Батламж, шагналыг эмнэлгийн дарга Чулуунбаатар нүдний тасгийн хамт олонд гардуулж, баяр хүргэсэн байна.

Нүдний тасгийн эрхлэгч, эмч Бүрэнжаргал,- Нүдний тасаг энэ жил 90 жилийн ойгоо угтсан. Нүдний бүх төрлийн өвчинг Монголдоо, эх орондоо эмчилдэг болсон. Нүдний эмчилгээ, хагалгаа бол хамгийн нарийн, микро хагалгаа. 

Ийм хагалгааг хийдэг чадварлаг баг бүрдсэн, хагалгаа хийх орчин цагийн бүх тоног төхөөрөмжтэй болсон. Энэ бол нүдний салбарын амжилт, хөгжил юм гэж 90 жилийн ойгоороо хэлсэн үгийг нь дахин нэг саная. Нүдний тасгийн чадварлаг хамт олондоо дахин баяр хүргэе. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?