М.ЗОРИГТБААТАР: “ШИНЭ ЖИЛ–ЭРГҮҮЛ ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018-12-28  

М.ЗОРИГТБААТАР: “Шинэ жил–Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна Arslan.mn

Хэдхэн хоногийн дараа он солигдож, бид шинэхэн оноо угтан авах гэж байна. Энэ үеэр хамгийн завгүй ажилладаг хүмүүс бол цагдаагийн алба хаагчид юм. Тэгвэл шинэ жилийн баярын үеэр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатартай ярилцлаа. 

Шинэ жилийн баярын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

Шинэ жилийн баярын өдрүүдэд Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдэд авто болон явган эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгж, дэн буудал, цахим тоглоомын газарт тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид нэмэгдлээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан нутаг дэвсгэр, гэр хорооллын  гудамж, талбайд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна.

Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?

Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 3062 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 601, хулгайлах гэмт хэрэг 1175, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 7 бүртгэгдэж байсан. Энэ сарын эхний 25 хоногийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн 35201 дуудлага, мэдээлэл, 1266 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс хулгайлах 548, дээрэмдэх 39 бүртгэгдэн шалгагдаж байна.

Тус цагдаагийн Мөрдөн шалгах газраас дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сард 19-ний шөнө 05 цагийн үед “Фарм Трейд” ХХК-ийн манаачийг үл таних 3 этгээд айлган сүрдүүлж, хутга тулган хүлж биед нь гэмтэл учруулан иргэн Б-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая хохирол учруулсан гэмт хэргийг 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн үйлдсэн, Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан А үл таних хүмүүст зодуулан Гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон гэх дуудлага мэдээллийг шалгаж, хамгаалалтын албанд ажилладаг Ө гэгч дуу дуулуулсангүй гэх шалтгаанаар биед нь халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй байдал тогтоогдон шалгагдаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сэрэмжлүүлэг мэдээллийн ажлыг тогтмол иргэдэд өгч байна. Мөн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто, явган эргүүлийн хүн хүчийг нэмэгдүүлж, алслагдсан гэр хорооллын хэсэгт зөөврийн хяналтын камер байршуулан, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг газруудад тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зөвхөн цагдаагийн байгууллагын ажил бус үүнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын үүрэг оролцоо, дэмжлэг туслалцаа чухал юм. Иймд Нийслэлийн цагдаагийн байгууллагаас 1800-1102 тусгай дугаарын утсыг ажиллагаанд оруулаад байна. Энэхүү дугаарт иргэд хандан байгууллагын үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч нар олон нийтийн цагдаа, хэв журмын урамшилт эргүүлд ажиллаж буй иргэд гэр хорооллын гудамж, орон сууцны байрны эргэн тойронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх тохиолдол ихээр бүртгэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар архидан согтуурсны улмаас 13 хүн нас барж, 4598 хүн эрүүлжлүүлэгдсэн байна. Нийслэлийн цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын ажиллах цагийн хуваарийг мөрдүүлэх, 21 нас хүрээгүй архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иргэддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Иргэд аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах  сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгч байна. Үүнд:

- Баярыг аль болох архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

- Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн найз нөхөд, хамт олноо харгалзах хүнтэйгээр гэрт нь хүргэж өгөх,

- Гудамж талбай, олон нийтийн газар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байгаа иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэх,

- Гэр, орон сууцаа удаан хугацаагаар орхиж явах тохиолдолд хаалга, цонхны бүрэн бүтэн, найдвартай, аюулгүй байдалд анхаар хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,

- Иргэд олноор цугларсан зах худалдааны төв, банк, банк бус санхүүгийн байгууллага, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхтэй өөрсдийн эд зүйлдээ анхаарал, сонор сэрэмжтэй байж халаасны хулгайн гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлох

- Пиротехникийн хэрэгслийг албан ёсны зөвшөөрөлтэй газраас худалдан авч зааврын дагуу хэрэглэх

- Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж, зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?