ДАХИАД ЗЭЭЛ АВАХ АСУУДАЛД ХЯНАМГАЙ ХАНДАХ ЁСТОЙ

2016-04-12  

Ингэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон анхаарууллаа. Энэ үгийг Монгол улсын нэрийн өмнөөс зээл тавиад байгаа Ч.Сайханбилэг, түүний дараа гарах ерөнхий сайд нарт угтал болгон хэллээ гэж ойлгож болно.

Зээл, зээл, зээл гэсэн бодлогоор улс орны эдийн засгийг удирдаж болохгүй. Зээл авах зөв ч, төлж чадахгүй бол өр болно. Тиймээс ч эргэн төлөлтийг санах л хэрэгтэй.

"Эхний эргэн төлөлтийг 2017-2018 оны орлогоосоо төлнө гэвэл Монгол улсын төсөв тэр чигээрээ явах болно. Аливаа улс гадаадын зах зээлээс их хамааралтай болох нь эдийн засгийг маш эмзэг болгодог. Өр, зээлийн хүү, ханшаа нөлөөлөл хамтдаа яригддаг гэдгийг анхаарвал зохино. Тиймээс шинээр бүрэлдэх засгийн газарт амаргүй байх нь ойлгомжтой"

гэж Монголын эдийн засгийн ойрын жилийн төлөвийг мөн тодорхойллоо. Ийм л эдийн засагтай улс орон болжээ, Монгол орон маань. Дэндүү хамааралтай, бас дэндүү эмзэг.

Суурин төлөөлөгчийн бас ; Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид ч бодлогын тогтвортой байдлыг нэхээд байгаа юм биш. Дотоодын хөрөнгө оруулагчид ч тогтвортой байдлыг хүсч байгаа гэж анхаарууллаа. Энэ бол бизнесийн тогтвортой орчин Монголд бүрэн бүрэлдээгүй байна гэж орчуулж болохоор шүүмжлэл хэлсэн юм. Тиймээс Монголчуудад хийх зүйл их байна. Дэлхийн банкны өгч байгаа бас нэг зөвлөгөө бол, эдийн засгийг солонгоруулах, ялангуяа, хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, мал аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлэх, тэр талын бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай байгааг онцоллоо.

Гэхдээ бодлого, шийдвэр, хэрэгжилт гээд бүх шатандаа хийхгүй байхын чухлыг ч хэлэхээ мартсангүй, Жеймс Андерсон. 

 

 

 

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?