НИЙСЛЭЛИЙН ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ТАСАГТАЙ БОЛНО

2019-01-05  

Манай улсын хувьд, хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бол, нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудаг байна. Түүнээс 20 орчим мянга нь хүүхэд бөгөөд шүдний өвчлөл өндөр тархжээ.

Тиймээс тус төвийн эмч нар гадны хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан эмч, мэргэжилтнүүдээ Тайвань улсад мэргэшүүлэх сургалтанд хэд хэдэн удаа хамруулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах эмч, сувилагч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлан аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан зэрэг тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж.

Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийлгэхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч, сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгон ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх мэт бэрхшээл тулгардаг учир эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад гаргасан байна.

Мөн 2018-2023 онд хэрэгжүүлэх "Тайван инээмсэглэл төсөл"-ийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллахаар болжээ. Тухайлбал:

-"Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулах

-"Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхийг нь сайжруулах

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох зэрэг гурван зорилт багтсан байна. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэх юм байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?