МОНГОЛД АНХ УДАА ХӨДӨӨ ОРОН НУТГААС НИЙСЛЭЛ ХОТОД ИРСЭН ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАХ БАЙРТАЙ БОЛЛОО

2019-01-09  

Хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тохь тухтай байранд байрлуулах, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрыг “Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ, хандивлагчдынхаа хамтаар бүтээн босголоо.

“Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ нь 2014 оноос хойш хавдартай өвчтөнүүд, тэдгээрийг ар гэрт дэмжлэг үзүүлэх, хүн амд хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Нэг дор нийт 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах “Дарь эхийн өргөө” нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн өрөө, өвчтөн болон асран хамгаалагч байрлах нийт 14 өрөөтэй юм байна.

“Хавдрын Үндэсний зөвлөл” НҮТББ нь 2017 оны 11-р сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн, бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, манай улсад хамгийн анхдагч тусгай зориулалтын байрыг ийнхүү тохижуулжээ.

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэлгэрсайхан:Үнэхээр нүдээ олсон ажил байна. Энэ зовлонг биеэр мэдэрсэн хүмүүс л ойлгоно.Баярлалаа та бүхэнд 2019-01-09
SAMBUU:Uvchtei hun aild udaan bhad setgel sanaa buh zvileeree asuudald bdag haana baidag bair ve ? Utsiig n yavuulaach,Yaj holdohdoh ve ? 2019-01-09
зочин:ёстой зөв бөх хөшөө энэ тэрд мөнгө гөргөж байхаар нутагын зөвлөл ийм буянта зүйлд мөнгө зарж байгаач ёстой урам орчихлоо үүнийг санаачилсан хүнийг их хуралын гишүүн болгосонч яадаг юм бэ 2019-01-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?