ОН ГАРСНААС ХОЙШ ХОЁР АЙМАГТ АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛДВАРЫН УЛМААС ХОЁР ХҮҮХЭД НАС БАРСАН

2019-01-15  

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЭМЯ-наас дэлгэрэнгүй танилцууллаа.

Манай улсын хувьд "А" хүрээний вирус зонхилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт ихсэх хандлагатай байна. Өвчлөлийн байдлыг цаашид ажиглавал Цагаан сарын баяраар улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөв ажиглагдаж байгаа учраас шаардлагатай бэлтгэлийг хангаад байна. Тиймээс хэдий баярын үе ч гэсэн бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй байх, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байх шаардлагатай байна.

Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн гурван сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Тиймээс ЭМЯ зүгээс томуугийн хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд ДЭМБ-аас 1,880 тун Тамифлю эмийг нийлүүлж байгаа" гэлээ.

"Томуугийн улмаас хүндэрсэн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Одоогоор ОН ГАРСНААС ХОЙШ ХОЁР АЙМАГТ АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛДВАРЫН УЛМААС ХОЁР ХҮҮХЭД НАС БАРСАН. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн амьсгалын дээд зам өвчилж, гуурсан хоолойн агшилт бий болж, хүүхэд амьсгалын дутагдалд орох тохиолдол нэмэгдлээ. 

Иймээс хүүхэд халуурах, томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж яаралтай үзүүлэх, халуун чанартай хүнс хэрэглэх, шингэн зүйл сайн өгч биеийн байдлыг ажиглахыг зөвлөж байна. 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?