ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЛЭЭ

2019-01-16  

Засгийн газрын хуралдаанаас эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал эмч эмнэлгийн салбарт ажиллаж байгаа ажилчид буюу сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн шатлал нэмэгдээгүй байсныг сая Засгийн газрын хуралдаанаар нэмэхээр шийдвэрлэлээ.

Цалин нэмэх шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн шатлалыг ахиулж, 6 болон 7 шатанд хүргэхээр болж байна. Энэ нь эмч нарын цалинг хоёр болон гурван шатлалаар нэмэх боломжтой болж байгаа юм. Цалингийн нэмэгдлийг авч үзвэл 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл 120-270 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Яаралтай түргэн тусламжийн төвийн 511 жолооч нар 400 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг хоёр дахь шатлал руу оруулж, 142.928 төгрөгөөр нэмэгдүүллээ гэж тус тус мэдэгдлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?