РАХИТ БОЛОН ЖИНГИЙН ДУТАГДАЛТАЙ ХҮҮХДҮҮД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

2019-01-17  

Энэ 7 хоногийн шинэхэн ярилцлагаа хүлээн авна уу. Томуугийн өвчлөлийн өнөөгийн байдлын талаар Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Г.Номинтой ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар хамгийн олон хүн ам хамрагддаг Сүхбаатар нэгдсэн эмнэлэг  томуугийн өвчлөлд  ямар арга хэмжээ авч ажиллаж байна  вэ? 

Томуу томуу төст өвчний үед эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдлээ. Манайд өнгөрсөн 7 хоногт 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүллээ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 125 ортой бөгөөд томуугийн нөхцөл байдал хүндэрсний улмаас нэмэлт ор дэлгэж өдөр шөнөгүй яаралтай тусламж үзүүлэн арга хэмжээ авч ажилласан. Томуугийн эсрэг чиглэсэн хамар залгиурын сорьц аваад ХӨСҮТ-д явуулахад ихэнх шинжилгээгээр H1N1 шинж илэрсэн байгаа. Энэ талаар долоо хоногоор мэдээ гараад явдаг байгаа. Одоогийн дэгдэлтэнд байгаа вирус нь өндөр халууруулдаг, ханиалгана, амьсгаадах шинж тэмдэг үзүүлдэг бол хүүхдэд ханиад томуугаас илүү уушгины хатгаа үүсгэж байна. Үүнд ялангуяа бага насныхан буюу 0-2 нас хүртэл хүнд хэлбэрээр өвчлөх тохиолдол элбэг байлаа. Хөнгөн туссан үед гэрээр эмчлэх аргыг зөвлөж, томуугийн хүндэрсэн хэлбэрийн үед хэвтүүлэн эмчлэх шаардлага гарсан юм. Ачаалал маш их байсан бол харин энэ 7 хоногт эмнэлгийн ачаалал харьцангуй буурч хүүхдүүд гэртээ харьж байгаад таатай байна.

Вирусын шинэ ханиадны шинж тэмдэг хэрхэн илэрч байна вэ?

Вирусын шинэ ханиад нь шингэн нус гойжих, ханилгах, халуурах шинж илэрдэг. Үүнийг эцэг эхчүүд маань ханиад гэж андуурч цаг алдах тохиолдол зарим үед  гарч байсан. Уушгины хатгаа болчихсон хүндэрчихсэн үед хүүхдээ эмнэлэгт хэвтрүүлэхээр хандах нь ажиглагдсан юм.  Эмчийн бичиж өгсөн эмийг цаг тухайд өгөөд  хичээгээд л байдаг үйлчлэхгүй, нэмэр үзүүлэхгүй хатгаа болчихсон байх жишээний. Мөн аав ээжүүд эхний удаа хүүхдийнхээ уушгийг чагнуулахад хатгаа байхгүй гэсэн хоёр гурван хоногийн дараа чагнуулахаар яагаад хатгаа болчихдог билээ гэж гайхан асууж байлаа. Энэ томуу үүсгэгчийн онцлог нь өглөө хэвийн байсан бол орой хатгаа болох онцлогтой үүсгэгч шүү гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй байна. Томуугийн хүндэрсэн хэлбэр нь уушгины хатгаа гэж ойлгож болно.

Дархлааг тогтмол дэмжих арга бий юу?

Дархлаа сайтай, эцэг эхийн асаргаа сайн, шингэнээ хангалттай уулгадаг хүүхдийн хувьд вирусын идэвхтэй 3 хоногт халуурах болон бусад зовиур богино хугацаанд үргэлжлээд хэвийн болж болно. Харин дархлаа султай халуун хүйтэнд харшдаг, хэтэрхий их бэгнэдэг, хоол унднаасаа хэрэгцээт аминдэмээ авч чаддаггүй, дандаа нэг төрлийн хоол буюу бантан идээд байх нь дархлааг муутгаж өвчлөх эрсдэлтэй байдаг. Насанд хүрсэн хүнд архаг хууч гэж байдаг бол хүүхдэд архаг хууч өвчин байдаггүй. Харин суурь өвчин гэж бий. Энэ нь рахит, д витамин хангалттай уугаагүй, эхийн цус багадалтаас хамаарсан цус багадалт зэрэг өвчлөлийг нэрлэж болно. Мөн жингийн алдагдал, тураал нь хүүхдийн эрүүл мэндэд маш чухал үзүүлтэд тооцогддог. 1 настай хүүхэд 10 кг жинтэй байх ёстой байтал сүүлийн үед 5,6 кг жинтэй жингийн дутагдалтай хүүхдүүд цөөнгүй байгаа. Иймд жингийн дутагдалтай хүүхдүүд томуу болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгаа юм. Эсрэгээрээ мяраалаг, хөөнгө, жин ихтэй хүүхдийн хувьд хоёрдогч дархлааны дутмагшилтай гэж үздэг. Тэгэхээр манай хүүхдийн дархлаа сул юм байна гэж ойлгох хэрэгтэй. Хөхний сүү нь тэжээл сайтай, мөн кашаар хооллодог хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөхдөө илүү хүнд тусах тохиолдол бий. Амьсгалын замын  шуугиантах байдал илэрдэг учраас хүндээр өвдөх магадлал бий гэдгийг анхааруулмаар байна.

Хэрэв таны хүүхэд цус багадалттай бол, танай хүүхэд тураалтай бол, 1 настай боловч 10 кг жинтэй байх юм бол, эсвэл 15-16  кг жинтэй байх юм хүүхдэдээ илүү анхаарахыг зөвлөмөөр байна. Илүү сайн хоол унданд нь анхаарч, эмчид ойр ойрхон хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Үргэлжлэлийг http://hidoctor.mn/archives/3838?fbclid=IwAR3zgtp0zncAzPpZ9lvO1fb7T1CpuCvSMnpJiIDqRqRTJA57IIsmWyxC-8k орж уншаарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?