ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ИЛҮҮ ЦАГТ 114 САЯ ТӨГРӨГ ӨГНӨ

2016-04-14  

Улаанбурхан өвчний дэгдэлтийг буулгуулахаар Засгийн газар,  ЭМСЯ болон ХӨСҮТ шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Он гарсаар 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 14668  Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3158 (21.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Өвчлөлийн насны хувьд 33%-ийг 15-29 насныхан, 15%-ийг 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.

Зураг 1. Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, 7 хоногоор, 2015 оны 3 сараас 2016 оны 4 сарын 2 хүртэл

 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гарган өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад шаардагдах зардал болох 948 300 000 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд нэн шаардлагатай 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээгээр авахаар шийдвэрлэж, зарим яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангаад байна.

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт нярайн болон мэдрэлийн зөвлөх эмч, 16 сувилагчийг нэмэлтээр ажиллуулж байна. Эдгээр эмч, сувилагч нарын илүү цагийн зардал 114 сая төгрөгийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний голомтын хүрээний 60 000 гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулаад байна.

 

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gegeenee:emch suwilagch nariinha tsaling nem 2016-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?