ЗҮРХ СУДАСНЫ ЭМГЭГИЙН ТАЛААР 1900-2-103 УТАСНААС ЛАВЛААРАЙ

2016-04-14  

Зүрх, амьсгал зогссоныг яаж шалгаж, таних вэ?, Эмнэлгийн тусламж иртэл ямар арга хэмжээ авах вэ? Тархины харвалт, зүрхний шигдээсийг хэрхэн таньж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх вэ? зэрэг зүрх судасны эмгэгтэй холбоотой бүхий л мэдээллийг 1900-2-103 утсаар авах боломжтой боллоо.

Түүнчлэн зүрхээр өвдөх, амьсгаадах, хавагнах, ханиалгах, хөхрөх зэрэг зүрхний эмгэгийн үеийн зовиурууд хэзээ, яагаад гардаг, авах арга хэмжээ, цусны даралт ихсэх, зүрхний ишеми өвчин, зүрхний хэм алдагдал, зүрхний төрөлхийн ба олдмол гажиг, чихрийн шижин, таргалалтын үеийн зүрхний өөрчлөлт, жирэмсэн эхэд гарах зүрхний өөрчлөлт, ямар бол эмгэг гэж тооцох, Зүрх судасны эмгэгийн үед ямар эмийг хэдийд хэрэглэх, зохистой хослол, гаж нөлөө, жирэмсэн эхэд хориглох эм зэрэг мэдээллийг 24 цагийн, автомат хариулагчтай утаснаас авах боломжтой юм.

МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Та мэдээллээ авахын тулд 1900-2-103 утас руу залгаж, доорх сонголтыг хийн ерөнхий мэдээллээ авна.

Зүрх, амьсгал зогссон үед үзүүлэх яаралтай тусламжийн талаар мэдээлэл авах бол "0"-ийг, зүрх судасны эмгэгээс үүссэн ЗОВИУР, ШИНЖ ТЭМДЭГ-ийн талаар мэдээлэл авах бол "1"-ийг, зонхилон тохиолдох зүрх судасны ӨВЧИН-ий талаар мэдээлэл авах бол "2"-ыг, зүрх судасны өвчнөөс УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ БА ЭМЭН БУС ЭМЧИЛГЭЭ-ийн талаар мэдээлэл авах бол "3"-ийг, зүрх судасны өвчний үед хэрэглэх ЭМ БЭЛДМЭЛ-ийн талаар мэдээлэл авах бол "4"-ийг, зүрх судасны эмгэгийн улмаас ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТ-ыг тогтоолгох, тэтгэвэр, тэтгэмж авах, сэргээн засах талаар мэдээлэл авах бол "5"-ийг, зүрх судасны өвчний ӨНДӨР ӨРТӨГТЭЙ тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол "6"-ийг, Хүмүүн эмнэлгийн талаар мэдээлэл авах бол '7', Улсын 3-р эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авах бол “8”, дахин сонсох бол “*” гэсэн од товчийг тус тус дарна.

Цаашид автомат хариулагчийн зааврын дагуу товчийг үргэлжлүүлэн дарж, дэлгэрэнгүй мэдээллээ авах боломжтой.

 

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
н: 2016-04-19
Ganbold:Sonsloo. saikhan lavlakh bn 2016-05-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?