ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ БОЛ ДАН ГАНЦ ТҮРГЭНИЙ МАШИНААР ИРЭХ ТУСЛАМЖ БИШ

2019-03-02  

Иргэдийн эрүүл мэнд амь насанд онц ноцтой эрсдэл тохиолдсон үед, мөн бие мах бодийн өвчин эмгэгийн цочмог хүндрэлийн үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ хамгийн чухал байдаг. Бид энэ удаад Улсын 1-р төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн дарга С.Алтансүхтэй ярилцахаар уриад байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч сайтад маань зочилж байгаад баярлалаа.Танай баг хамт олны ажлын ачаалал ойрын өдрүүдэр хир зэрэг байна

- Баярлалаа. Ойрын өдрүүдэд цагаан сарын баяр болоод өнгөрлөө, ажлын ачаалал их байлаа. Одоо бас дараагийн баярууд залгах гэж байна. Учир нь баяр ёслолоор иргэд согтууруулах ундаа ихээр хэрэглэдгээс болж, архаг өвчнүүдийн ноцтой хүндрэл болон, бусад гэнэтийн осол аваар түлэгдэлт, хөлдөлт, хордлогын өвчнүүдийн дуудлага харьцангуй нэмэгддэг.

Яаралтай тусламж гэж яг эмнэлгийн ямар тусламжийг хэлэх вэТүргэн тусламжийн үйлчилгээтэйгээ хэрхэн холбогдож ажилладаг вэ

- Олон улсад Яаралтай тусламжийн үйлчилгээ гэж яригддаг. Яаралтай тусламж үзүүлэх түвшний өвчнүүдийн амь насанд хохирол учруулах эрсдэл нь 5-10 минутын хугацаатай л байдаг.Энэ богино хугацаанд л бид өвчтөнөө авч ирж, яаралтай тусламжаа үзүүлсэн байх ёстой байдаг. Тодорхой хэмжээнд хувьчлан үзвэл ард иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндийн боловсрол чухал хэсгийг эзэлдэг. Нөгөө талаар ард иргэд болон засаг захиргааны байгууллагатай хамтарч ажилладаг өргөн хүрээний асуудал байдаг. Мөн түргэн тусламжийнхан очиж үйлчилгээтэй уялдан ажилладаг. Шаардлагатай үед хүчний байгууллагууд буюу цагдаа, онцгой байдлынхантай хамтардаг. Олон улсын ихэнх улс орнуудад бол эмнэлэг хүртэлх тусламж буюу түргэн тусламжийг  цагдаа онцгой байдал зэрэг албад нь хариуцдаг. Манай улсад бол эмнэлгийн байгууллага нь хариуцаж байна.

Яаралтай тусламж гэхээр иргэд ихэвчлэн түргэн тусламжийн машинаар ирж үйлчилж байгаа тусламжийг гэж ойлгодогБидэнд бас тийм асуулт ирсэн байна

Түргэн тусламжийнхан эмнэлэг хүртэл тээвэрлэн авч ирэх үүрэгтэй бөгөөд энэ бүхэн нь эмнэлэг хүртэлх тусламжид ордог.Харин эмнэлэг дээр ирсэн хойно нь тухайн хүнд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ бол ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ-ийн үйлчилгээ юм.Тухайн өвчтөнийг хүлээж авч буй эмнэлэг маань харин цочмог үеийн тусламж үйлчилгээг зохион байгуулсан байх ёстой.Энэ бол яаралтай тусламжийн тасаг юм.Эмнэлэг дээр хүрээд ирэхэд нь харин оочир дараалалгүй маш хурдацтайгаар шаардлагатай оношлогоонуудад хамруулж, мэс заслын болон бусад онцгой өвөрмөц эмчилгээ үйлчилгээг үзүүлэхэд яаралтай тусламжийн гол утга, зорилго оршино.Хэн нэгэн гадаадын хүн ч юмуу тухайн явж байгаа нутаг дэвсгэртээ хүн ноцтой эрсдэлд орж эрүүл мэнд амь нас нь хүнд байдалд орсон үед яаралтай тусламжийг бичиг баримт болон дараалал харгалзалгүй үзүүлнэ.Харин тухайн өвчний хүндрэлийн түвшин нь яаралтай тусламж авах шаардлага нөхцөлд тохирсон байх ёстой.Хэдийгээр онц ноцтой өвчин эмгэг хүндрэлийн үед яаралтай тусламж үзүүлэх ёстой боловч, тухайн хүмүүс аль болох боломжоороо, харьяа нутаг дэвсгэрийн эмнэлгийнхээ яаралтай тусламжийн тасагт хандах үүрэгтэй.Учир нь хэтэрхий чөлөөт байдлаар яаралтай тусламжийг үзүүлэх  байдал гаргавал хүн бүр аль болох шатлал дээгүүр эмнэлгүүдээр үйлчлүүлэхийг мэрийж тухайн клиник төвүүдийнхээ ачааллыг ихэсгэдэг.Иймээс амь нас тэнсээгүй, онц ноцтой гэмтэл цус алдалтгүй үед аль болох харьяаллынх нь дагуу иргэдэд үйлчлэхийг чухалчилдаг.

 

Үргэлжлэлийг дараах линкээр орж уншаарай http://hidoctor.mn/archives/4051?fbclid=IwAR3wciPkwEDW7IWH97ioRAkOKB4jv3CRiykS-Dv2z_qPN8R2yzuxkYdLNmw 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?