8-17 НАСНЫ 510 МЯНГАН ХҮҮХДҮҮДИЙГ УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА

2019-03-09  

Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, өвчний голомтыг хумих чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж буй  бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 08-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалсан аж. 

Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.

Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөж байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?