ТАРГАЛАЛТ БУЮУ БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ӨВЧЛӨЛ ХУРДАЦТАЙ ӨСЧ БАЙНА

2019-04-29  

Гучаас дээш настай эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд таргалалт ямар явцтай байгаа талаар гаргасан судалгааг хараад Монголчууд бид үнэхээр Буян Хурааж Бултаараа тарган сайхан амьдарч байгаа санагдлаа. 

Нэгэн цагт тарган хүнийг сайхан бөгөөд эрүүл саруул гэж андууран магтаж тэр бүү хэл сайхан махтай зузаан болох гэж хичээдэг цаг үе байсан гэдэг. Туранхай байна гэдэг өвчтэй бас ядарсан байдал гэж хүмүүс төдийлэн таатай хүлээж авдаггүй байсан гэдэг. 

Гэтэл сүүлийн жилүүдэд таргалалт буюу бодисын солилцооны энэхүү өвчлөл Монголчууд бидний дунд маш хурдацтай өсөж байна. 

Дээрх хүснэгтээс 10 жилийн хугацаанд 30-дээш настай хүмүүсийн дунд илүүдэл жинтэй хүмүүс ямар хурдацтайгаар өсөж байгааг харж болно. Жин нэмэгдэхийн хэрээр архаг өвчлөл бас нэмэгддэг.

Жингийн илүүдэлтэй хүмүүсийн дунд хамгийн их тохиолддог өвчлөл :

- Зүрх судасны 

- Бодисын солилцоо

- Хоол боловсруулах замын зэрэг халдварын бус гаралтай архаг өвлөлүүд орно. Эдгээрийг амьдралын хэв маягаас шалтгаалах өвчин гэж нэрлэдэг. Нэгэн сайн мэдээ дуулгахад:

- Зүрх судасны өвчин, цус харвалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс улбаатай нас баралтын 80 хувь болон
- Хорт хавдрын нас баралтын 40 хувийг ердөө доорх зүйлийг хэрэгжүүлж чадвал урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ-аас зөвлөж байна. 

1. Эрүүл хоол хүнс хэрэглэх 
2. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх 
3. Спиртын төрлийн ундаанаас татгалзах
4. Тамхи татдаг бол тамхиа хаяж чадвал та эрүүл чанартай наслахаас гадна архаг өвчлөлийг өөрийгээ сэргийлэх эрсдлээ бууруулах боломжтой.

 

 

Б.ЭНХБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?