11 сарын 14 ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

2019-11-13  

Энэ жил Монголын диабетийн холбоо, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхимийн дэргэдэх Эндокрин клубын оюутнууд хамтран Чихрийн шижин ба гэр бүл сэдвээр Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна.

11 сарын 14-ний өдөр МЯСЭ – ийн  1 давхарт 14.00 цагаас үйл ажиллагааны нээлт хийж Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан үг хэлж сэтгүүлчдэд яриа өгнө.

Өдөрлөгийн хүрээнд:

  • чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг
  • эрүүл хооллолтын үзэсгэлэн
  • эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө өгнө.

Уг үйл ажиллагаанд:

Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.Сувд

Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан

АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг

Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг

АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар

Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцоно.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?