ИМПОРТЫН 100 НЭР ТӨРЛИЙН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ НЭМЖЭЭ

2016-04-23  

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд 5 бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн гэж үзжээ. Харин энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна. Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ. Гэвч эдгээр бараа бүтээгдэхүүн дотоодын хэрэглэгчдээ бүрэн хангаж, чанар стандартад нийцэж, үнэ нь боломжийн байгаа юу гэдэг асуултыг хэрэглэгчид асуух болоод байна. Уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Гаалийн татварыг нэмсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна.

ГААЛИЙН АЛБАН ТАТВАР НЭМЭГДСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ

-Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий

-Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог

-Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү

-Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос

-Бяслаг, аарц Хүнс, хүнсний ногооны бүтээгдэхүүн

-Шинэ эсхүл хөргөсөн төмс

-Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль

-Ногоон сонгино болон сонгины төрлийн бусад ногоо

-Бөөрөнхий байцаа

-Шар лууван

-Шар манжин

-Өргөст хэмх, давжаа өргөст хэмх

-Төмс Барилгын зориулалттай бараа, бүтээгдэхүүн

-Хаалга, цонх

-Блокон хавтан, давхарлаж наасан хавтан, савхалсан хавтан

-Хаалга, хаалганы хүрээ мод, босго

 -Бүх төрлийн хэвлэмэл хуанли

-Худалдааны зар сурталчилгааны материал болон барааны каталоги

-Эрдэс чулуун хөвөн

-Дамжлагын бөөний савлагааны зориулалттай их даацын уян шуудай

-Барилгын блок

-Силикат тоосго

-Зам талбайн бетонон хашлага, хавтан

-Барилгын ханын төмөр-бетон, бүтээц, хийц хэсэглэл

-Барилгын тааз, дээврийн төмөр бетон

-Бетон шат, гишгүр, замын бетон дэр

-Барилгын угсармал хийц, хэсэглэл

-Албан газрын зориуулалттай модон тавилга

-Гал тогоо, унтлагын өрөөний болон бусад модон тавилгууд Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

-Хонины савлаагүй сэмлэсэн ноосон ээрмэл

-Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй мал амьтны нарийн үс, самнасан ээрмэл

-Нэхмэлийн бусад материал

Дээр дурьдсан эдгээр бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хувиар нэмэгдүүлсэн байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ankhaa:zov hoo aliin bur gadaadiig hujaag tejeeh yum. Heden nogoochid maani ovoo sain hodlood avaasai da. 2016-04-24
зочин:Эерэг сөрөг 2 талтай байх даа. Зөв л юм хийгээсэй билээ. 2016-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?