“TARA ENDO“ МИНИЙ ОЛОН ЖИЛИЙН МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ, САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ

2019-11-22  

-Өдрийн мэнд.

-Өдрийн мэнд. Ярилцлагыг маань уншиж суугаа эрхэмүүддээ ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Хоёулаа яриагаа "TARA ENDO" хэмээх онцгой нэрнээс эхлүүлье.

-Олон жилийн мөрөөдлын биелэл гэлээ. Энэ үе төсөлөө эхлүүлэх зөв цаг гэдгээ яаж  мэдсэн  юм бэ?

-Товчхондоо бол хамгийн зөв цаг. Модел болсон цагаасаа эхлэн өөрийн брэндийг бүтээе гэсэн нууцхан хүсэл тээж явсаар 14 жил болжээ. Энэ хугацаанд мөрөөдөл маань ч томорч төсөл хэлбэрийг олсон. Өнгөрсөн хугацаанд олон төслүүдийн ард амжилттай гарч, эмэгтэй хувцасны брэндээ ч зах зээлд байршуулж чадсан. Цаг хугацаа мэдээж дандаа амжилттай өнгөрөөгүй. Миний алдаатай, амжилттай он жилүүд хослож, хамгийн сайн багш минь байж өнөөдрийн Энхболдыг бий болгосон.  Энэ Энхболд надад яалтачгүй өнөөдөр энэ цаг хамгийн тохиромжтой цаг гэж хэлэх болсон.

-Монголд хувцасны брэнд маш ихээр бий болж байна. Таны брэндийн бусдаас ялгарах онцлог, ялгарал, үйлчлүүлэгчид мэдрэгдэх таашаал мэдрэмж юу вэ?

-Нэрнээсээ эхлэх хэрэгтэй байх. "ТARA ENDO"-гийн TARA гэдэг нь эртний санскрит хэлнээс орчуулбал дарь эх болон амжилт  гэсэн утга агууламжтай тэр ч  утгаараа эрэгтэй брэндэд маш тохиромжтой санагдсан. Яагаад гэхээр эр хүний хувьд эжий нь бурхан мэт, амжилт нь тэмүүлэл нь болж явдаг.

ENDO- миний nick name /хоч/ хүсэл мөрөөдлөө өөртэйгээ холбож өөртөө үүрэг хариуцлага, амжилтыг билэгшээн оруулж өгсөн.

Сүүлийн жилүүдэд Монгол болон гадаад залуусын хувцаслах соёлын ялгарлыг илүү мэдрэх болсон. Ялангуяа гадны оронд фестиваль, томоохон арга хэмжээнүүдэд оролцоод явж байхад залуус нь их дэгжин, аль хэдийн өөрийн стилл имиджийг бий болгосон байдаг нь  ч үнэхээр донжтой, итгэл төгс харагдуулдаг. Харин манай залуусын ихэнх нь Монгол эр хүн гүндүүгүй, хээгүй гэсэн хоёр үгээр халхавчлан хувцаслах соёл нь төдийлөн сайн хөгжөөгүй. TARA ENDO брэнд маань Монгол эрчүүддээ стилл имиджээ бүрдүүлж өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхан хамтдаа амжилт руу тэмүүлэх тэмүүллийг бадраах зэвсэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн манай баг загвар, дизайн, материал, технологи дээр маш их анхаарч байгаа ба брэндийнхээ ялгарлыг хувцсандаа шингээж өгсөн. Манай брэндийн гол ялгарал энэ бүх шийдлүүд 11-р сарын 29-ний өдөр Zaisan Hill цогцолборын event hall-д зохиогдох O COUTURE брэндийн “ЕСӨН ЭРДЭНЭ HAUTE COUTURE  шоун дээр хэрэглэгч нарт танилцуулагдана. Та бүхэн анхны танилцуулга шоуг үзэн хамтдаа түүхийг бүтээгээрэй.

ХОЁР. Зарчимч, хэлсэндээ хүрдэг, тууштай хүн байхыг хичээдэг

-Таныг би модел, загвар өмсөгч гэхээс тань илүү сайн менежер гэдгээр тань их хүндэлдэг.

-Баярлалаа. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй тооны нийтийг хамарсан төсөл хөтөлбөрүүд дээр удирдлагын түвшинд оролцож ажилласан.  Яг одоо би өөрийн TARA ENDO төсөл болон удахгүй болох загварын шоундаа анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нэг загварын шоу зохион байгуулж ард нь гарахад л бүтээлийн санаа, бүтээл төрөх хугацаа, зохион байгуулалтын багийг удирдан чиглүүлэх, хамтран ажиллах байгууллагууд олох, загвар өмсөгчдөө сонгох гэх мэтээр 200 гаруй хүний нөр их хөдөлмөрөөр бүтдэг.

Бид саяхан АНУ, Вашингтон хотод O Couture Fashion Show-гаа амжилттай хийгээд ирсэн. Хөх хотод манай CABI брэнд маань төлөвлөсөны дагуу явж байна. Цаашдаа БНХАУ-ын томоохон хотуудад CABI брэндээ байршуулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн гадаад зах зээлрүү чиглэсэн ажлуудаа ч хийж байна.

Би сүүлийн үед менежерийн ажилдаа илүү дурлах болсон. Өндөр үүрэг хариуцлагатай ч сорилт бүрийг даван төслөө амжилттай дуусган ард нь гарах мөч яг л дайнд ялсан баатар мэт сэтгэл ханамжийг өгөх болсон шүү. /инээв/

-Энэ олон ажлыг нэг хүн яаж амжуулдаг юм бэ? Ажлын арга барилаасаа хуваалцана уу?

-Ажлын арга барилын хувьд үр дүн, зорилгоо урт хугацаанд эерэгээр төсөөлөн харах юм даа. Нэгэнт үр дүнг мэдэж байхад түр зуурын асуудлыг эерэг хандлагатайгаар л даван гарна. Иймээс чадна, болгоно, бүтээнэ гэсэн уриатай л ажиллаж амьдардаг.

Мөн зарчимтай байж, хэлсэндээ хүрч, тууштай байхыг хичээдэг.

-Хүмүүсийн гаргадаг эгдүүцлийг тань хүргэдэг үйлдэл юу вэ?

-Худал хэлэх, зарчимгүй ёс зүйгүй үйлдэл хийх, буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх.

-Та гэрийнхээ тавилгуудыг өөрөө хийсэн байсан. Яагаад өөрөө хийсэн юм бэ? Миний хувийн бодлоор хамтран ажиллая гээд очиход тань үгүй гэх компани байхгүй байх?

-Би багаасаа л бүх зүйлийг өөрөө хийж, туршиж ирсэн. Айлын том хүүхэд болохоор гэрийн бүх л жижиг том гэлтгүй асуудлуудыг зохицуулж ирсэн. Энэ зуршил дадлаараа л гэрийнхээ тавилгуудыг өөрөө хийж болмоор санагдаад л өөрөө хийсэн. Миний нэг зарчим байдаг. Ямар нэг юмыг нэг л удаа сайн хийчий. Нэг удаа л сайн судалчихъя. Сайн судлаж, сурсан зүйлc хүнд үргэлж л хэрэг болж байдаг. Манай урлан дээр ч миний хийсэн тавилгууд их шүү.

-Ярилцсанд баярлалаа. TARA ENDO төсөлд тань болон удахгүй болох шоунд тань амжилт хүсье.

-Баярлалаа. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: 2020-02-18
Төстэй мэдээ
ИЙМ СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ Л "ѲНДѲР ЭЭЖ" ШИГ ЭЛЧИН САЙД БАТЦЭЦЭГ ГЭНЭ
Э.ЭНХЖИН: ДУУ ХӨГЖИМГҮЙГЭЭР АМЬДРАЛЫГ ТӨСӨӨЛШГҮЙ
ГЭВШ ЛАМ ДЕНГЭЛАА: БУДДЫН ШАШИН СЭТГЭЛДЭЭ ЗӨВ АРИУН ДАДЛЫГ БИЙ БОЛГОДОГ
“ХЭМНЭЛ 91.7” РАДИОГИЙН “НАЙЗУУД” БҮТЭЭЛ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛД ШАЛГАРЧЭЭ
Г.МӨНХБАЯР: ИРГЭД ХУУЛЬ ДҮРМЭЭ САХИН БИЕЛҮҮЛЭХ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО
С.БУЯНДЭЛГЭР: УРЛАГААР ДАМЖУУЛАН ТҮҮХ ЁС ЗАНШИЛ, ӨВ СОЁЛОО ТАНИУЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО
АНОД” БАНКНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХТӨР: ӨНӨӨДӨР БИ ТАСАРЧИХСАН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА
"АНОД” БАНКНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХТӨР: ӨНӨӨДӨР БИ ТАСАРЧИХСАН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА
ЭРСДЭЛГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД ХАМРАГДАХГҮЙ
Б.САЙНБУЯН: Эх орныхоо амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?