Хүүхэд аливаа зүйлсийг харж, барьсныхаа дараа заавал амталж мэдэрдэг. Мөн юмсын болно, болохгүйг ялгалгүй сониучхан амандаа хийдэг. Үүнээс болж болох болохгүй олон зүйл нүдний далд залгин эрүүл мэнддээ аюул учруулж байна. ЭХЭМҮТ, ЕМЗ-ийн тасгийн эмч В.Ганхуяг эмч нүүр хуудаснаа уг зургийг нийтэлжээ “Аргагүйн эрхэнд мэс засал хийж авах шаардлага гарах юм. Жишээ нь доорх зурган дээр олон тооны соронз залгиснаас, гэдэсний гогцоонууд хоорондоо наалдан түгжрэл үүсгэжээ.
Та бүхэн үр хүүхдээ болзошгүй аюул, ослоос сэрэмжлэн анхаарахгүй бол энэ мэтчилэн эрүүл мэндээрээ хохирох хүүхэд олшрох нь ээ. Тоглох тоглоомыг сонгохдоо аюулгүй байдлыг онцгой анхаараарай” хэмээжээ.
Эх сурвалж: ЭХЭМҮТ, ЕМЗ-ийн тасгийн эмч В.Ганхуяг.