ФИТНЕССТ ХИЧЭЭЛЛЭВЭЛ 60000 ТӨГРӨГ ОЛГОНО

2019-12-11  

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журмыг баталжээ. Ингэснээр спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо.

Хамгийн гол шаардлага нь тухайн спорт клуб БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн байх хэрэгтэй. Тус яам сайдын тушаалаар:

  • “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар
  • “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгджээ.

Иргэд нэг удаагийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлж байж авна. Цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгоно. Ингээд таны цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд ажлын 20 хоногт багтаан 60,000 төгрөгийг шилжүүлэх юм.

Журамтай танилцаарай.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?