"АНОД” БАНКНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХТӨР: ӨНӨӨДӨР БИ ТАСАРЧИХСАН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА

2019-12-12  

“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг зүйрлэлийг амьдрал дээр хамгийн бодитоор туулж яваа хүн бол “Анод” банкны үүсгэн байгуулагч Д.Энхтөр. Цагтаа Монголын топ банкуудын нэгийг удирдаж, санхүүгийн салбарт толгой цохиж явсан тэрбээр нэг л өдөр хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулсан. Эрүүл байхад болно доо гэдэг. Гэвч эдийн засгийн эрх чөлөөгөө боомилуулах бас л нэг зовлон. Тэнгэрт л нисч байдаг шонхор газарт хүчтэй унах гэдгийг “Анод”-ын Д.Энхтөр өөрийн биеэр туулж явна. Үнэнхүү тансагаас үгээгүй ядуу амьдралд унасан түүнтэй уулзах амаргүй байлаа. “Тэнгэрийн амьтан” байхдаа ч хэвлэлээс хол байсан тэрбээр одоо цагт бүр ч хаалттай байх нь мэдээж. Ямартай ч бид ганц “Анод” биш, ард түмний эрх ашгийн төлөө “Оюу толгой”-г ч бас ярилцъя гэдэгт санал нэгдсэн.

Нэг л зүйл ойлгомжтой байлаа. Тэр бол зүгээр нэг эр биш. Цагтаа цалгиж явсан, цаг нь ирвэл босч чадах тэнхээтэй ухаантан. Нэгэн цагт Монголын санхүүгийн салбарт тоглолт хийж явсан тэрбээр яах аргагүй манай урдаа барьдаг лидерүүдийн нэг юм. Лидер гэж хэн бэ? Лидер гэж хүчирхэг удирдагч, улсдаа тэргүүлэгч сэхээтнүүдийг хэлэх биз ээ. Бас агуу хүмүүс унаж босч, хорвоогийн хамаг бүхнийг туулсан байдаг. Магадгүй тэр эгэл биш учраас тэмцэлгүй амьдрал түүнд зохихгүй байсан биз.     

“Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд банкаа дампууруулсан хүн нь би гэдгээ хэлье

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Анод” банкны үүсгэн байгуулагч Энхтөр захиралтай өмнө нь уулзаж байсангүй. Харин Гүр-Аранз, Даваа захиралтай ярилцлага хийж байлаа. Та ер нь хэвлэл мэдээллээс хол хүн байх шүү?
-Тийм ээ, би 2005 оноос хойш ичээндээ орсон мэт чимээгүй амьдарч байна. 2005 онд банкны захирлын ажлаа өгч, ТУЗ-ийн дарга болсон. Тэр цагаас хойш ерөнхийдөө өдөр тутмын ажилд оролцохгүй, гадаад харилцаа тал руугаа анхаарч Монголын нийгмээс хөндийрсөн гэх үү дээ. Хүмүүстэй уулзахгүй, уулзах ч шаардлагагүй болсон. Дараа нь 2008 оноос 2015 онд банкны асуудал үргэлжилж, бүр ч олон нийтээс хөндийрсөн. Хэцүү нэртэд байж байгаад гарч ирэхэд таних хүн бараг байхгүй болсон. Идэвхитэй амьдралаас хөндийрөөд яг 10 жил өнгөрчээ. 10 жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хүмүүстэй сайн байна уу гээд утсаар ярихад “Ямар Энхтөр билээ” гэдэг болсон байна. Их урт хугацаа. Гарч ирээд бас 4, 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гэрээсээ бараг гарахгүй байдалтай байлаа даа.
-Та бүхэн хэцүү нэртэд хоёр жил гаруй хугацаанд байсан байх аа?
-Мөрдөн байцаалтад 3 жил болсон. Хэцүү нэртэд гурав, дөрвөн удаа орж, гарсан. Сүүлдээ тэндэхийн хүн шиг л болж билээ. Дуудахад нь очдог, ажил хийж ч болдоггүй. Тэгж байгаад 3 жилээр тас гээд л буулгачихсан.
-Танай банкийг төр дээрэмдсэн гэж ярьдаг. Улс төрийн зорилготой дампууруулсан гэдэг үнэн үү?
-Би тэгж бодохгүй байна. Маш их нөхцөл бүрдэж байж дампуурсан. 68-ийн татвар гэгч бий болж, алтны салбар дампуурна гэж би зүүдлээ ч үгүй явлаа. Гол нь үүнтэй холбоотойгоор дампуурах шалтгаан болсон болов уу. Учир нь манай банк алтны салбарынхантай их ойрхон ажилладаг байлаа. “Оюу толгой”-н гэрээ ч хийгдэж, их мундаг хөтөлбөр хэрэгжиж эхэллээ дээ гээд итгэл дүүрэн байсан үе. Үнэндээ дампуурлын тухай зүүдэлж ч явсангүй. “Оюу толгой” руугаа үхэр буугаар буудчихна гэж хэн санах билээ.
Банкны дампууралд хамгийн түрүүнд бидний хариуцлагагүй ажиллагаа нөлөөлсөн. Би “Анод” банкны 1 номерийн хүн байсны хувьд өөрсдийн хариуцлагагүй байдал дампуурахад нөлөөлсөн гэж хариуцлагатай хэлье. Түүнээс нэг улс төрийн нөхөр “Анод”-ыг алаад өгье гэсний төлөө уначихдаг юм биш. Яах вэ, тэр нөлөөлсөн байж болно. Бид тэнсэн аваад гарах байсан бол 3 жилийн ял авдаг ч юм уу. Улс төрийн хамгаалалт байгаагүй гэх мэтээр улс төр нөлөөлсөн байж болох юм. Тухайлбал саяхан Капитал банкны нөхөр аавын хаалга татах шахсан. Энэ хүн улс төрд нөлөөтэй байсан учраас тогтлоо. Хэрэв бидэн шиг нөлөөгүй байсан бол орчих л байсан. Ганцхан улс төр ч нөлөөлөөгүй. Дэлхийн эдийн засгийн уналт, “Оюу толгой”, Алтны 68 хувийн татвар гээд олон зүйлээс “Анод”-ын дампуурал шалтгаалсан.
Би өөр дээрээ бүх бурууг өгдөг. Тухайн удирдаж байгаа хүний стратеги ямар байсан, энэ эрсдэлийг яах вэ гэдгийг дутуу тооцоолсон. Эсвэл тэр эрсдэлд бэлэн биш, нэг бол бүр мэдэхгүй, чадваргүй байснаас банкаа дампууруулсан хүн нь би. Зуд болоход туранхай мал хамгийн түрүүнд үхдэг. Надад тийм л зүйл тохиолдсон.

Улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ.

-Банк дампуурах нь хэр хэвийн үзэгдэл вэ. Монголд олон банк дампуурсны нэг нь  “Анод”. Танай дараа “Зоос” бас дампуурсан?
-2007, 2008 оны хямрал болж, дэлхий нийтээр аймшигтай зүйл болсон. АНУ-ын 400 орчим банк дампуурч, Исланд гээд бүхэл бүтэн улс дампуурсан шүү дээ. Юун Анод вэ, Исланд улс дампуурсан шүү дээ. Исланд бол Европын мундаг улс байсан. Мөн Оросууд маш хүнд байдалд байсан. Путин тулдаа засгийнхаа эрх мэдлийг ашиглаад гарсан. Хятадууд ч ялгаагүй, өчнөөн банк нь унасан. Ингээд дэлхий нийтээрээ хүнд байдалд орж, “Анод” ч дампуурсан. Гэхдээ өөрийн чинь хэлдэгээр улс төртэй ойр байж, С.Баяртай төө зайгүй байсан бол яах ч байсан юм билээ.
-Та бусдад бурууг өгөхөөс илүү өөртөө л бүх бурууг авдаг юм байна. Гэхдээ харамсдаг уу?
-Миний 18 настай хүү онлайнаар сурдаг юм. Одоо ч юм хөгжөөд сайхан болж. Хүү маань надад зөвлөхдөө “Аав аа, та өнгөрсөн зүйлийг таг хая. Авахыг нь аваад, хаяхыг нь хая. Ирээдүйгээ бод” гэдэг. Интернетээс харж байхад ерөөсөө л өнгөрсөндөө бүү бай, ирээдүйдээ оч гэдэг юм билээ. Өнгөрсөндөө амьдардаг бол тэгээд л баларна. Өнгөрснөө бодоод ирээдүйд тийм эрсдэл гарч магадгүй гэхээр өнөөдөртөө уначихдаг. Гурван фронт дээр байлддаг тийм мундаг хүн ер нь байдаггүй гэнэ. Амжилтад хүрсэн хүн өнөөдөртөө байлдаж байж амжилтад хүрдэг байна. Тиймээс би өнгөрсөндөө харамсдаггүй. Мэдээж баригдаад явж байхад хэцүү байсан. Гэхдээ энэ бүхэн түүх болж үлдлээ. Хэн ч байгаа нөхцөлдөө дасдаг л байхгүй юу.

 

 

Үргэлжлэлийг "People of mongolia" сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай.

Tel: 88118804

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Х.Гансүх:Би Энхтөрийн багын найз миний найз үнэхээр тасархай ядуу амьдарч байгаа шүү 2019-12-12
Энхтөр захирал маань ухаантай хүн дэ, дахиад л босоод ирнэ: 2019-12-13
Зочин:Тасархай ядуу гэдэг ойлголт байхгүй тарчиг байх үеийг бүүр мартсан хүний үг байж болно эсвэл сэтгүүлчийн алдаа түүнээс түүнийг тойрсон зарим ах дүү хүргэн хадам нь голио шиг тарган туу гэх нохойгүй ча гэх ямаагүй явснаа мартсан юмнууд явж байна даг 2019-12-13
Амгалан:Шударга шулуун зантай хүн дээ. Эрүүл мэндээ анхаарч бясалгалын төв бараадах. Цаг нь ирхээр чи биш гэхэд хүүхдүүд тань хэний үр вэ гэдгээ харуулна байх. 2019-12-13
М.Даваажаргал:Мундаг хүн шүү. 2019-12-13
Зочин:Эр хүн туг ч барина тугал ч хариулна босоод ирнэ байх өө эрүүл явхад учир бий 2019-12-13
Турш****тай хүн :Унаж босож үзсэн хүн нийгэмд үнэнг хэлэх байх, энэ нийгэмд зөв зүйл хийх байх. Та заавал эргэж босоорой. Амжилт 2019-12-13
танил:гэхдээ заавал ийм гарчиг өгөх нь л пийпл юм даа 2019-12-13
Анодод ажиллаж байсан:би Энхтөр захирлыг мэддэг ч байгаагүй, хэзээ хойно бараг г арснаасаа хойш л ярьж үзсэн байх харин ажиллаж байхдаа ямар гайхалтай ажилсаг, дайчин зогсошгүй, хэцүүтэй хүн бэ гэж боддог байсан.Анодын мянга шахуу хүн чинь галзуу юм шиг эрчтэй хурдтай бүгдээс илүү, дээр, чадвартай, гайхалтай, хамгийн үнэтэй сайн програм ашигладаг, хэрэглэдэг бусад банкуудын одоо ч хэрэглэж үзээгүй хойшддоо ч тийм их хөрөнгө оруулалт хийж авч ирж чадахгүй тийм л технолгиор ажиллаж амьдарч хэрэглэж үзлээ шүү дээ.Харин дараа нь Анодыг ноёд албаар унагаад Энхтөр захирлыг олон удаа таарах үедээ хэзээ ч өөдрөг, эрч хүчтэй, аймаар толгойтой, бүр гавал хүн юм байна гэдгийг мэдсэн дээр нь бүр нэг бурхан л тийм байдаг байх хэнийг ч буруутгадаггүй хэнийг ч муулдаггүй хэнд ч муу санадаггүй, бурхан хүн байна лээ.Тэгээд боддог яагаад ийм мундаг гавал толгойг эд авч ажилуулдаггүй юм бол гэж.Энэ лав зүгээргүй толгой, тэр сэтгэж байгаа, хурд юу юу, гүйцэгдэхгүй 2019-12-13
Зочин ..:Хүчтэй хүн өндийгөөд л ирнэ ... Алдсан алдаагаа давтахгүй байхад л болоо шдээ ... Мөнгөгүй амьдрал ямар байдгыг , чадалтай ,чадалгүй харьцааг мэдрэг гэж унагаасан байж болно шдээ ... Энэ хорвоогийн хамгийн сайхан юм сэтгэлийн амар амгалан шдээ 2019-12-13
танил:энэ хүний ярилц****тай танилцахад үнэхээр эгуу сэтгэгч эр хүн юм гэдгийг л ойлголоо. харин банк дампуурахад доор байсан салбарын удирдлагууд нөлөөлсөн. жишээ нь анодын баянмөнх яаж ингэж баяжив. шунахай сэтгэл орж дампуурах нэг хэсэг нь болсон. дарханы баянмөнх. энхтөр танд эрүүл энх аз жаргал хүсье 2019-12-13
Bolor:Мундаг хөдөлмөрч хүн дээ. Асуудал шийдүүлэх гэж бие биенийхээ өрөөний үүдийг сахиж өөрийнхөө ч, өрөөлийн ч цагийг үрээд хэрэггүй, интэрнэт, имайл ашигла, текник, технологийг давуу тал болго, худгаас шанагаар ус авах гэж хоорондоо алалцаж байхаар гадаад далайгаас загас шүүрдэх боломжтой, үүний тулд англи хэл маш сайн сур, өөрсдийгөө хөгжүүл, энэ хурдтай хөгжил хүний сэтгэлзүйд илүү дарамт шахалт үзүүлэх нь тодорхой тул амьдралын балансаа барьж явах, стрессээ тогтмол зөв тайлж сурах, биеийн тамираар хичээллэж бай гэх зэргийг тухайн үед сонин этгээд санагдахаар одоо бол тодорхой зүйлүүдийг эрт мэдэрч хамт ажилладаг залууучууддаа ойлгуулж байсан мундаг лидер хүн дээ. Үргэлж уншиж судалж явдаг амьдралын асар их тэмүүлэлтэй, You are the example to follow for many people! I appreciate for everything you taught me 2019-12-13
Mgl:Neg zyil n aldaagaa ooroosoo xaidag xyn bn. Ixenx xymyys ooroo byryygyi bysad byx um byryytia gej xeldeg. Mongol xynii 98% aldaagaa bysad ryy chixdag 2019-12-13
Zochin:Yaasan amarxan ****j ugch bainaa axij undiin axij urgan axij bosno iim amarxan unaxgui shuu.Tolgoi chin baina ajiluul. 2019-12-14
Хахаха:Ер нь бол өөрсдөөсөө буруугаа хайсан нь зөв шүү бас хэт шунах аюултай. Үйлийн үр ирдэг юм. 2019-12-14
Зочин:Ажилсаг, эгэл даруу, шинэлэг сэтгэлгээтэй хүн дээ. Эргэж босч чадна аа, та. Танд сайныг ерөөе! 2019-12-14
Mgl:Зүгээр л дампуурахгүй. Иргэдийг худал мэдээллээр залилж олон тэрбум төгрөгний хувьцаа гаргаж муухай юм хийсэн дээ Анодын залилан хийсэн энэ мэт ****нууд зовхын дээдээр зовж тамд очоосой 2019-12-14
Гэрэл :Энхтор юм хийж л байгаа. Оюуны ходолмор бол хаанаас ч хийж болдог давуу талтай. Би бол улс торийн ал****д ортсон унэнч шударга ходолморч сэхээтэн л гэж боддог. Намуудын нэхсэн монгийг огоогуй л байх гэж таадаг. Бохир юманд орох хун биш , тэрнээсээ болж хэлмэгдсэн байх. 2019-12-14
Зочин :АНОД банкныханг мэднээ анх валют арилжааны ченж банк бус гээд өөрсдийнхөө хүч оюунаар босч байлаа банкны хаягийг нь би хийдэг байлаа аавд байхад нь Энхтөр ахад туслаж л явлаа 2019-12-14
Zochin:hun yadyy amidarna gj baidaggui ym cetgel n yadyyrchihcn iim archaagui humuucin heldeg ug ****ino uuruucuu bolcn um uzeegui ygaacai yadyy garaltai hognuud yadyygaarai dyycdag um bur uh yafarna ene bol ehlel huuheduud chin bur gyylgachin bolno ****ino 2019-12-14
Ах:Уг нь мэдлэг талдаа маш сайн хүн. Дампуурах шалтгаан нь Оюу толгой биш юмаа . Гэрээ түйвээснээ өөрийнх нь уналт эхэлсэн. Авааль гэргий охиныхоо ээжийг гэрийнхээ үйлчлэгч байсан өөрөөсөө 15,6 дүү Дарханы **** хүүхнээр сольсоноос эхлэлтэй. Анхны эхнэр нь ааштай хэдий ажилтай, үнэнч хүн байсым шүү. Дүүмэд нхнэрийнх нь Дарханы үгээгүй хоосон айл байснаа, Энхтөртэй сууж ах дүүгээрээ амь амьжиргаа, амьдрал нь суга дээшилсэн нь ч үнэн. Дүүмэд эхнэрийнх нь эгч дүшс бүгд нөхрөөсөө салсан, с****даа үр хүүхдээ дандаа эцгүүд дээр нь хаясан хүн чанар гэж түй ч байхгүй муу генийн улсууд. Анхныхаа эхнэртэй бсан бол ажил амьдрал аль аль нь дампуурахгүй байсын. Шоронд оронгуут нь залуу авгай нь эргэж тойрох бүү хэл 11тэй дугаар гээд бүх юмыг нь зараад л явж бсан муухайдаа. Хамаг юмыг нь нэр дээрээ болгож, өөр эртэй явалдаж байсанг нь мэдэх юм байна. Гэрээ засаад төрөө гэдэг үгтэй. Биеэ, гэрээ сүйдлэсэн нь зүдүү амьдралынх нь хамгийн анхны суурь нь юм. Анхны эхнэр нь одоо болтол ганцаараа, ганц охин нь USAд бж бн 2019-12-14
халиун:Мундаг хүн. Залуу ч байна. Гое харагдаж байна. Ахиад хүүгийхээ төлөө болсоод ирээрээ. 2019-12-14
Женок :Женкотой өрсөлдсөн хүн бүхэн ийм тавилантай 2019-12-14
Иргэн:Монголчууд алдааг өөр хүнээс хайж, бас улс төр лүү чихдэг. Энэ хүн тэгсэнгүй, ухаантай хүн ийм байдаг бололтой. 2019-12-14
Munhzul:Shudraga mundag hun naiz nøhdøø ch yalgaj haritsadgui bsn hun dee hun chanaarch erøn bol gegeersen hun dee ajil uils amidraldan sain saihan buhniig husen erøøe 2019-12-14
Irgen:Hohi chini. Novshiin pi**** olon hunii mongiig huvitsaa gargaj zalilsan. Uiliin uree edel **** mini. 2019-12-14
zochin:Ta hul deeree dahin bosoj cdadnaa, Eruul mend ajiliin uhdur amjilt husie, 2019-12-14
Д Төмөрөө:Эр хүн туг ч барина тугалч хариулнаа хөө 2019-12-14
H:Анхны эхнэрээ сольж гомдоож хаяад өөрөөсөө дүү хүүхэн дагаж явсан үйлийн үр л байх.доор бичсэн ах үнэн хэлжээ. 2019-12-14
зочин:энэ хүний зүгээс үзүүлсэн бэлгийн дарамтнаас болж хэсэг хямарсан даа..."хайртай"гээд араас дагаад..айсандаа гүйгээд зугтахаар араас гүйнэ, зогсохоор зогсоно, хаанаас бол хаанаас гэнэт цочтол гараад ирнэ...эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй эвгүй хүн шүү...сүүлд банкны захирал болоод нилээд их зантай болоод, хамраа сөхсөн аятай яваад байсан сан...үйлийн үр нь юм байлгүй. 2019-12-15
Zochin:Naad hun chini gantsaaraa bvagui unaj yavaad morio gedeg shig hamt zutgesen olon naiziiga hayasan shuu 2019-12-15
зочин :Та бүхний дампууралыг бид ард түмэн сонсож байсан Та нарын дампуурал улс төрчидтэй холбоотой гэж иргэд ойлгодог Хэрэв Гүраранз гарсан бол дампуурахгүй байсан байх даа Хадөөгийнхэн танай дампууралыг Наранхүү гэдэг тэнэг хулгайчтай их холбож ярьдаг байлаа Хүмүүсийн л яриа Та бүхэн босно доо Одоо та нараас илүү хулгайчид их байна шүү дээ Энхтөр гэдэг хүүхэд алдааг өөртөө шингээгээд тийм хүн ховор доо Залуу хүн сэхэнэдээ ургашаа!!! 2019-12-15
Zorig:Mundag hundee. Uur deeree buruugaa tohood yasan mundag judag ve! Anodiin daraa bayajsan mash olon company uls tur yanz buriin hunuus negiig bodoj icheerei! 2019-12-16
Монгол дахь tu pac-н хамаатан байна.:Хамт дуу хийх үү? 2019-12-16
uranchimeg:Manai Mongoliin tur huuliin baiguul**** Mongol huni biznes kompani joohon gaigui bolonguut daramtalsaar baigaad dampuuruuldag togtoltsoo togtsoor udaj bn aa Ta buhen haraarai Odoogiin tomoor ajillaj bgaa buhen gadniih,ter tusmaa hujaa nar bolsoon mash haramsaltai bn 2019-12-16
zochin:ug n ich medlegtei chundee 2019-12-16
unshigch:Ih l uneniig uchsun bna.Zarim ni hudlaa tsuuraa l gasalj ganginaad yawdag sh dee. 2019-12-16
иргэн :1990-д оны сүүл үе байхаа Дүрслэх Урлагийн Музей нь доод давхарт үйл ажил****а явуулдаг байсан.тэр үед данснаас мөнгө гаргадаг ховорхон газруудын нэг байсан.би нэг Краз зарчихаад мөнгөө эднийхээр гаргуулаад тэвэр дүүрэн мөнгө тэврээд гарах гэж байхад энэ залуу гэнэт орж ирээд намайг хараад юу болж байгаа юм энэ хүний мөнгийг хайрцагт хийгээд такси дуудаад өг гэж хамгаалалтын ажилтнаа загнаж байсан залуу байна.тэгэхэд би энэ залууд баярлаж л байсан шүү дотроо.жижигхэн намхан залуу байсан шиг санагдаж байна . сэтгэл сайтай хүн сайн явнаа 2019-12-16
Жаргал:Сэтгэл сайтай, ухаан сайтай, хүнд гай хийгээгүй бол босоод л ирнэ дээ. БОС... БОС... 2019-12-17
Fuck:ZAil 2 naad muu setgvvliig chini hezeech avch unshijgvi 2019-12-17
Ган:Эргэж сэргэж тугаа барих биз ээ. Энэ хүн ингээд явж байхад эдний банкны хамгийн том хэдэн арван тэрбумын найдваргүй зээлдэгч мянганбаяр 7-8 дахь би еэ үнэ лэгчтэйгээ суугаад анодод мөнгөө хадгалуулсан хүмүүсийн мөнгийг я н х нуудад цацаад байр машин авч өгөөд явж бна шд. Энхтөр гуайг эргэж сэргэнээ гэж итгэж бнаа 2019-12-17
Цээгий:Энэ хүний утасны дугаарыг мэдэх хүн бна уу? Хаана байдаг юм бол? Яаж тааралдаж болох вэ? 2019-12-17
Танил:Би сайн танинаа сэтгэл сайтай, толгой сайтай, хүнд тусархуу нэгэн байсан. Анодын дампууралыг ч сайн мэднэ. Ах шоронд ороод найз нөхөдөө таньж цөөхөн найз нь үнэнчээр үлдсэн гэсэн. Хүн нисэж яваад бүр доошоо бууж маш ихийг ухаарч гараад бүр томордог хууль байдаг гэсэн. Ах минь та үхсэн биш өвдсөн биш та бүр томорно. Эр хүнийг шороо шорон хоер л татаж байдаг гэсэн. Таньд амжилт хүсэе. 2019-12-17
Танил:Та үхсэн биш өвдсөн биш амьдрал үзэж хэн дайсан хэн нөхөр гэдэг сорилтлонд орсон та одоо босно. 2019-12-17
Wisdom:Unadag neg udur baikhad bosdog neg udur bii. Uuriiguu buruutaa gej ukhaantail khun kheljj chaddag Mikhaild bodol bii bailgyui 2019-12-18
Mөнхөө:яг үнэндээ хадгаламж эзэмшигч нарт хамгийн өгөөжтэй том банк байлаа, улс төрд татах хүнгүй байсан нь дампуурлийн суурь болсон. Mэдээж тухайн үеийн е сайд баяр Aнод-г сүйрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн, үйлийн үрээр одоо өөрт нь гамшиг нүүрэлчихээд байгаа. 2019-12-18
Нараа:Мундаг хүн юм. Өөрийгөө буруутгаж байна гэдэг чадалтай л хүний үйлдэл. Уужуу ухаантай хүн босоод л ирнэ. Амжилт хүсье. 2019-12-19
Huhchir:Anhnii ehneree buruu hunter solid buruu yabchij Dee duu min! Ter enter gomdooj bolohgui sahiustai hin bj de! Ter Darhanii Hughes gev uu for bichsenbsan.Ter graig old hariugaa av!! Anhnii ehnerte bugle saints nananchil 2019-12-19
Зочин :Англи даа пиццагаа зөөгөөд явж байхгүй дээ АНОДын анхны 4 бүгд суулаа даа хөөрхий Цогоо Гүрээ Даваа Энхтөр гээд хайран залуус 2019-12-20
xoox :uiliin ur baidiishd 2019-12-20
shiniig erelhiilegch:чадвартай хүн шалчигнаж олон юм ярьдаггүй тасархай ядуу байна гэдэг нь маш нууцлаг далд утгатай үг юм 2019-12-22
1:Ih sain hun bna. Hund buruugaa naahgui mujik bna shuu. Huuhduud ni sain yabna aa. Yum eeljtei. Ooroo ch oodlono. Ene erchuud neg unahaaraa tas yabah yum. Yundaa muuniig bodno be. Ireeduigee l Har l daa. Ehchuud bol huuhduudee bodood l bosood urbe shuu dee. 2019-12-22
Zochin:Anod bank ch tuhai uydee hamgiin mundag bank ni bsan shuu. Service-iin tal deer yailtgui mundag uilchilgeetei. tohijilt, humuusiin ajiilah chadvar ene ter bol uneheer mundga bsan. Minii hariltsagch bank blaa. 2019-12-24
:Uhhhsssen munguu avii gai mini hudlaa huvitsaa gargaj hun ****iroogood dampuurahaa medseer baij nugel hiisen uiliin ur gj bdiishde 2019-12-28
Nasaa Nasanjargal:Сайхан цаг ирнэ дээ Үнэнээр явбал үхэр тэрэгээр туулай гүйцнэ хөдөлмөрч мундаг хүн шүү ах минь 2020-02-12
Анха:За яахавдээ мөнгө олоод алдаад үзчихсэн эр хүн гдг тгд газар дээрх бурхан шиг тиым гэгээлэг болдог. Гоё санагдлаа эр хүн байна та. Дүрслэх урлагын музейн нэг давхарт мөнгө гаргадаг байх үеээс л ажлын холбоотой байлаа. Мөнгө гаргадаг газрыг юу гдг байлаа мартчихаж 2020-09-05
Зочин:Мундаг хүн юмаа манай залуус ажилд аваасай билээ МАНнамынхан дээрэмдсэндээ Нямдорж сайд байсан 2022-10-01
Mina:Live g vzsen Anodig Mongolin tsagdaa prokurorinhon deeremdtsin bn le sh de aimshigtai 2022-10-01
мгл:анодынхон оорсдиин хамаатан садангуудад танилуудад зээлииг баруун солгойгуй цацаж байсан шуу дампуурахаасаа омно.сбаяр ч луйвараа хиидгээрээ хииж 20 хуртэлх саяын хадгаламжииг тосвоос гаргаад ,хувиа борлуулчихаж байсаншдээ!! 2022-10-02
Зочин:Төрөлхийн лидер юм бол босоу чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй дээ. Тэгэхээр тийм үг тохирохгүй. 2022-10-02
Chantsaa Chantsaa :Амжилт хүсье ээ мөнхөд дэмжих болноо зөв л юм яриад байгаа юм даа ... 2022-10-02
hi:Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг лээ. Нэг сайн газар түшээд авбал тэх газраа өөртэйгөө өндийлгөчих л эр бна да 2022-10-03
Ээгий:Манай Хүрэлсүх тэргүүтэй хоосон толгойнууд төрийн өндөрлөгт бгаа энэ цаг үед бид хэзээ ч өөдтэй схан амьдрахгүйм бнааа... 2022-10-03
Чинсу:Хүн хэт томорхоор ах, дүү, найз, таньдаг хүмүүс, бүр эргүүлийн цагдаа нар хүртэл амар заяа үзүүлэхгүй юм билээ.ганц хар амиа л хичээж, өрөвч зангаа хаяж явах хэрэгтэй юм байна билээ билээ. 2022-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?