СОЛИО ӨВЧИН БУЮУ ШИЗОФРЕНИ

2019-12-25  

Шизофрени нь одоо хvртэл хамгийн оньсого мэт тайлагдашгvй өвчнүүдийн нэг хэвээр байгаа билээ. Уг нэр томьёо нь “шизо” (“схизо”) – бутлах, “френ” – ухаан санаа гэсэн грек үгнүүдээс гаралтай.

Ерөнхий

Солио өвчнөөр дэлхийн нийт хvн амын 1.5% нь өвчилсөн байдаг. Хvйсний ялгаа байхгvй. Өвчин  гол төлөв 15-25 насны хооронд эхэлдэг. Уг өвчнөөр өвчлөх эрсдэл нь  өвчтэй төрөл төрөгсөд болон тэдний дундахь өвчлөлийн  тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Жишээ нь шизофренигаар өвчлөх эрсдэл  нийт хvн амд 1- 1.5 %  байдаг. Солио өвчтэй хvний ах, дүү болон үр хүүхдэд нь өвчлөх эрсдэл хэд дахин өндөр байдаг. Хэрэв эцэг эх нь хоёулаа өвчтэй бол  эрсдэл 45% -тай  байна.

Шалтгаан

Шизофрени өвчтэй хүмүүс нь ихэвчлэн  өвчний хурц шинж тэмдэг илрэхээс өмнө  угаасаа тодорхой шизоид  маягийн зан төлөвтэй байдаг. Ийм хүмүүс нь дуугай зожиг, мөрөөдөмтгий, гvн бодол болж  санааширсан байдлаараа бусдаас ялгардаг. Солио өвчнөөр ихэвчлэн техник сэтгэлгээтэй хүмүүс (физик, математик) өвчлөх магадлалтай байдаг.

Явц

Солио өвчний явц болон сэтгэцэд гарах өөрчлөлтөөр нь 2 бvлэгт хуваадаг. Тасралтгvй vргэлжлэх болон vе vе  хөдлөх гэж байна. Тасралтгvй vргэлжилэх явцын тохиолдолд  солио өвчин нь өвчин эхэлсэн vеэс  хойш насан туршид явагддаг. Харин vе vе хөдлөх явцын vед  солиорол нь хангалттай удаан vргэлжилдэг  “эрүүл” завсарлагааны дундуур vе vе vзэгдэх   маягаар ажиглагддаг байна. Энэ  хэлбэрийн vед солиорол нь  тасралтгvй vргэлжилэх хэлбэрийг бодвол илүү олон янз бөгөөд хурц явцтай байдаг. Солиоролын ямар ч хэлбэрийн явцад  өвчний нөлөөн дор бие хvний төлөв байдал болон зан араншингийн өөрчлөлт гарна. Солиоролын хэлбэрүүдийг мөн гол онцлог илрэлүүд болох  дэмийрэх, хий юм харах, эсвэл зан төлөв өөрчлөгдөх шинжүүдээр нь ялгадаг.  Хэрэв дэмийрэл  давамгайлж байвал энэ хэлбэрийг параноид  гэж нэрлэдэг. Дэмийрэл болон хийх юм vзэх шинжүүд хавсарсан тохиолдолд галлюцинаторно – параноид хувилбарт авч vздэг. Хэрэв эхний байдлаар зан төлвийн өөрчлөлт илэрвэл ийм тохиолдлыг солиоролын энгийн хувилбар гэж нэрлэдэг.

Оношлогоо

Солио өвчний оношийг  зөвхөн сэтгэцийн эмч  тавиж чадна. Солиоролын бvх хэлбэрийг  оношлох нийтлэг шинж тэмдгүүд

Сонсголын хуурамч галлюцинаци (жишээ нь, хэн нэг нь өвчтөнд өөрийн бодлыг нэвтрүүлэх эсвэл өвчтөнөөс бодлыг нь авах)

Нөлөөллийн дэмийрэл, сэтгэцийн автоматизм

Эмчилгээ

Одоо хvртэл солио өвчний  бvрэн  эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт байхгvй байна. Учир нь түүний үүслийн шалтгаан тодорхойгvй байгаа юм. Гэвч хэрэв зөв эмчилсэн тохиолдолд өвчин маш зөөлөн явцтай болж,  дахих тоо нь хязгаарлагдах боломжтой байдаг (гэхдээ мэдээж энэ нь солиоролын хэлбэрээс шалтгаална). Үүнд зөвхөн сэтгэцийн эмч л тохирох эм бэлдмэл, тун хэмжээ болон эмчилгээний хугацааг зөв сонгож чадна. Өвчин хурцаар хөдөлсөн vед эмчилгээг эмнэлэгт хийх шаардлагатай бөгөөд  өвчин намдсан vед өвчтөн гэрээр эмчлүүлдэг. Гэхдээ байнгын хяналт шаардлагатай байдаг ба учир нь ихэвчлэн өвчтөн  эм уухаас татгалздаг.

 

 

эх сурвалж: HiDoctor.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Byamba:Эрүүл мэндийн яамны харъяа нэгэн байгууллагын үдэшлэг дээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Цогтсүрэн ажилтнуудыг хазаж танхайрчээ 2019-12-27
Сарнай:Шалтгааныг арай халтуурдаж биччих шиг болов уу даа. Бараг интроверт шхнжлэх ухаанд дуртай бол энэ өвчинтэй болж ч магадгүй юм байна гээд өсвөр насны хүүхдүүд болчихно шүү дээ. Өөрөө өөрсдийгөө оншилдог насан дээрээ байгаа. Энэ өвчин сэтгэлийн биш тархины биеийн өвчин учраас сэтгэлзүйн зөвлөгөө аваад эдгэчихгүй. Эдгэх боломжгүй өвчин. Гэхдээ сэтгэл сананы байдал 100 хувь хүндрэх эсэхт нөлөөлдөг. Тиймээс тогтмол эм уунгаа амьдралын сэтгэлзүйн балансаа тааруулж чадвал бас эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг сайн эрүүл мэндийн тогтолцоотойгоор сайхан амьдрах боломжтой. Ted дээр schizophrenia-тай одон орны чиглэлээр ажилдаг компаны захирал өөрийнхөө өвчний тухай ярьсан Тед илтгэл байгаа. Хэлтэй хүүхдүүд тэрийг үзвэл бас ойлголтонд тус болох байх. 2020-04-22
Шидтэнгүүдээ ширвэхгүй байцгаая!:Шизофренитэй гээд байгаа хүмүүс бол онцгой чадамжтай, сүнслэг биеийн давтаж, холбоос үүсгэж чаддаг хүмүүс. Үүнийгээ танин мэдэж чадалгүй төөрөлдсөн, айсан, эсхүл хэт олон сүнсийг биедээ оруулсан гэх зэргээс үүдэн контрол алдах, бодит ертөнцөөс тасрах, ийм төлөвт удсанаар ухаан бодол нь сарнидаг юм болов уу.. Хувилгаан сүнстэй төрсөн хүн бөгөөд онгод, тэнгэр, сүнсний явдлыг мэдэрч дамжуулах үүрэгтэй боловч барьц алдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуяг хамгаалалт, хэц хэнгэрэггүйгээр онгод буучаад биенээс чинь гарахгүй, нэг ёсондоо дүрэмгүй тоглоод эхэлбэл яахав? Энэ л юм шиг санагддаг. Тийм ч учраас анагаах ухаан оношилж, эмчилж чадахгүй байхоо. Практикт энэ зовлонгийн учрыг олох гэж 20 шахам жил зүтгэж, судалж, ажиглаж байгаа хүний үг ээ. Эмч нар хэт туйлшраад далд ертөнц талаас нь ярихаар хүлээж авдаггүй. Уг нь ойлгож ухаараад хамжиж дэмжээд эмчилбэл болмоор санагддаг. АУ-чинь хэмжиж тогтоодог ШУ, хүний оюун ухаанаас хэтрэхгүй. Харин ШЗФ бол хэмжээсгүй ертөнцийн явдал. Иймд хөх толбот монголчууд минь уг гарал, сүнсэн бие эргэж төрөх, онгод тэнгэр буулгах ёс уламжлалаа бодох хэрэгтэй. Бөөгийн ёс бол бидний язгуур, зөвхөн монголчуудад байдаг чадвар. Үүнийг зөв ашиглаж, зөв хөгжүүлж дэлхий ертөнц дээрхи олон зүйлийн учрыг олмоор байна шүү!Гайхамшиг байдаг, бид даанч мэдэхгүй 2021-03-15
зочин:дор бичсэн шидтэнгүүдээсээ ширвэхгүй байцгаая гэсэнтэй санал нэг байна. ийм зовлонтой тулж яваа хүний хувьд хэлэхэд үнэндээ бол энэ бол сүнсний төөрөгдөл. хувилгаан сүнстэй хүнийг хамгаалж, ойлгуулж, зөв явуулж чадаагүйгээс , нөгөө талаас оюун санаа, мэдлэг, ухаарлыг авч чадаагүй бага насанд нь дээд мэдээлэлтэй холбогдож дамжуулагч болсноо ойлгохгүй барьц алдсанаас үүсдэг байх гэж боддог. амьдрал дээр ч ийм байна. гэвч онгод тэнгэрүүд үүнийг бүрэн засаж илааршуулж чадах уу? сүнсний будлианыг онгодын хүчээр засах явцад эмийн эмчилгээтэй хавсарч болохгүй юу? гэдгийг л асуумаар байна. Манай эмч мэргэжилтнүүд шидтэй, онгодтой хүмүүстэйгээ хамтраад энэ өвчнийг анагааж уг хүнийг нь хэвийн төлөвт оруулах тал дээр ажиллаж болохгүй юу? Хөх толбот монголчуудад өөр өгөгдөл, үүнийг засах арга, чадвар бий ш дээ. уг хүн нь удаан хугацаагаар транс байдалд явсанаас өөрийн оюун ухаан, үг яриа, үйлдлээ алдаад байна. Туслаач ээ??? шинжлэх ухаанаас давсан юм болоод бн. яг өвчин ч бас биш шүү дээ. гэхдээ л илааршуулж болмоор санагдах юм. үүний төлөө уйгагүй явж байна. Болдогсон бол эмч нартай зөвлөлдөж хавсарч ажилламаар санагдаад байна. үүнийг сонирхож байгаа эмч, сэтгэлзүйчил байвал холбогдоорой. 99063352. 2022-07-08
судлаач:шизофрения гэх энэ айхтар асуудлыг судалж байгаа, аргалж засах, эмчилэхийн төлөө байгаа лам, бөө, эмч, сэтгэл зүйчидтэй хамтарч ажиллана. яг ийм зовлонтой хүүхдийнхээ асуудлаар олон жил судалгаа хийж, уламжлалт аргаар засчих санаатай зүтгэж яваа эх хүн байна би. анагаах ухаан, далд ертөнц, тархи оюун ухаан бүх талас нь судалсан. олон янзаар туршиж үзсэн. маш сонирхолтой, энгийн хүн тааварлашгүй гайхатай бөгөөд монголчууд бид энэний ард гарчихаж болмоор ер бусын, үүнийг засаж янзлаад хүн төрөлхтөнд суу билгээ таниулчихмаар оньсого шиг гайхалтай " өвчин"/ яг үнэндээ өвчин биш сүнсний төөрөгдөл, хувилгаан сүнстэй хүнийг алдчихсаны төлөөс гэлтэй явдал юм байна лээ. Хүчээ нэгтгэе! эмч, лам , бөө.. шидтэн бүх хүмүүсийг уриалмаар, хамтарч ажилламаар санагдаад удаж байна. Яг учрыг нь олж чадвал бид ийм байдалд орсон дэлхийн олон сая суу билэгтнүүдийг аварч чадна. Монгол гэх нэр ертөнцийн чихнээ дуурсана гэдгийг мэдээд байна. Эмч нар хэтэрхий явцуурмааргүй байна. Зохистой эмийн тунгаар үүнийг засч байгаа хүнтэй хамтран эмчилмээр байна. Сэтгэл зүйчид ажилламаар байна. Шидтэнгүүд сүнсэн биеийг нь цэгцэлмээр байна. Дэлхий үүний учрыг ойлгохгүй байгаа. " өвчин" мөн биш гэдэг дээр сэтгэцийн эмч нар хуваагдцан байна. Шидтэнгүүдийн хийх, чадах асуудал мөн боловч хулхи шидтэнгүүд ийм зовлонтой хүмүүс, тэдний ар гэрээр тоглосоор л байна. Олон ч газраар явлаа, лам бөө хутагт хувилгаад олон чхүнтэй уулзаж аргалуулах гэж явлаа. Яг үнэндээ хүчин мөхөстөж байна. Удах тусам уг хүний оюун ухаан алдарч, энгийнээр бол мэдрэл нь мууддаг юм байна. Өөрийнх нь сүнс зайлсан, өөр сүнснүүдэд биеэ мэдүүлчихсэн байдалтай л байгаад байна. Яах вээ?? Үүнийг ойлгодог, сүнсэн биений учир явдлаар мэргэшсэн чадалтай хүн байвал холбогдоно уу. 99063352 2022-07-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?