ЭМЧ НАР ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ ЖАГСЛАА

2016-04-26  

Эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хороо, эмч нар, анагаахын сургуулийн оюутнууд Эрүүл мэнд спортын яамны өмнө жагсаал зохион байгууллаа. Энэ есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн шинэ хуулийг 15.1-д эмч нарт халтай, хатуу хууль болсон гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй юм. Эмч нар өнгөрсөн 7 хоногт шинэ хуулийг эргэн харж, шударга ёсонд нийцсэн хууль батлахыг шаардсан бичгийг Засгийн газар, УИХ, Эрүүл мэнд спортын яаманд хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тиймээс өнөөдрийн жагсаалыг зохион байгуулжээ.

15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх 

1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас

2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;

2.2.хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.МЯГМАР 

-ЭМСЯ-нд хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн хариу ирээгүй. Эрүүл мэндийн салбарын 11 мянган эмч, эмнэлгийн ажилчдыг сонсох хүн энд алга. Ажлаа хийж байгаа хүн алга. Сайд нь байхгүй байна. Орлогч нь байхгүй байна. Ганцхан Газрыг дарга нь гарч ирлээ. Бид дахин хугацаатай шаардлага хүргүүлээд энэ удаагийн жагсаалаа өндөрлөлөө. Хэрвээ үүнд ямар нэгэн хариулт ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ албан ёсоор мэдэгдье. Орчин нөхцөл, ачааллыг нь тооцоололгүй хууль гаргасанд эмч нар бухимдаж байна. Бид олон зүйл хүсээгүй. Санаатайгаар үйлдсэн гэмт хэрэгтэнтэй дүйцүүлсэн ялыг болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй дүйцүүлсэн ял оноох, ялын хэмжээг хөнгөрүүлэхийг эрүүл мэндийн салбарын ажилтнууд шаардаж байна.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
buyanaa:niigmiin setgel zvi hetsuu bhad yadaj emch nar n ingeheer yu bolohiin be 2016-04-26
duba:emch hun bish yum uu 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?