“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2458 ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖЭЭ

2019-12-27  

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 16 хүртэлх насны 7727  хүүхдэд амны хөндийн өвчлөл илрүүлэх үзлэгийг хийсэн байна. Үүнээс 62.6 хувь буюу 4840 хүүхэд шүд цоорох өвчтэй оношлогдсон ба 2458 хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлжээ. Архангайд  хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчлөл нь 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байгаа ажээ. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс онцоллоо.

 

 

Э.Сувд-Эрдэнэ 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Byamba:Эрүүл мэндийн яамны харъяа нэгэн байгууллагын үдэшлэг дээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Цогтсүрэн ажилтнуудыг хазаж танхайрчээ 2019-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?