ЭНЭ ОНД ИРГЭН БҮР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ БОЛНО

2020-01-02  

Энэ онд иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн дата сантай болох талаар Цахим эрүүл мэнд төслөөс мэдээллээ. Тус төслөөс эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулах шат дараатай алхам хийж байна.  Өнгөрсөн онд ЭМДЕГ, Даатгалын сангийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Тэгвэл 2020 онд иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн дата сантай болно. Сан нь Үндэсний дата төвд аюулгүй байрлах юм байна.  Одоогоор иргэд эрүүл мэндийн байгууллага дээр тусламж үйлчилгээ авахад тэр нь бүртгэгдээд тайлан мэдээ гараад явдаг бол цахимжсан шинэ тогтолцоонд шилжсэнээр иргэн бүр дээр цахим эрүүл мэндийн бүртгэл нээгдэх юм. Бүртгэлээр лабораторийн шинжилгээ, рентген зураг, аль эмнэлэгт ямар эмчид, аль тасагт үзүүлж үйлчлүүлсэн бүх мэдээлэл хамгийн сүүлийн байдлаар гарч ирэх аж. Үүнийгээ иргэд гар утас, компьютерээр орж байнга харах боломжтой болж байна. Мөн таны мэдээллийг хэн орж харсан мэдээлэл ч гарч ирэх аж. Иргэд өрхийн болон сумын эмчид үзүүлэх бүрт мэдээллийн сандаа өөрийн зөвшөөрлөөр орох юм. Тухайн иргэн хөдөө, аймаг орон нутаг буюу сумаас нийслэлд ирж үзүүллээ гэхэд үндсэн мэдээлэл нь төвд урьдчилан ирж байх учир хот дахь төв эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага иргэдийг хүлээлгэхгүйгээр шууд хүлээн авч үзэж эмчлэх боломжтой болж байна. Нэг ёсондоо одоогийнх шиг 7-14 хоног хүлээх чирэгдэлгүй болж байна. Энэ талаар тухайн эрүүл мэндийн байгууллага иргэдэд мессежээр мэдээлэх юм байна. Энэ сан эрүүл мэндийн үйлчилгээ авах үед өвчтөний түүх болон эмчилгээ, оношилгоо, шинжилгээний мэдээллийг эмч нар дундын мэдээллийн системээс мэдэх боломж бүрдүүлэх юм. Улмаар иргэд үзүүлсэн эмнэлэг бүртээ дахин шинжилгээ өгч, рентген зураг авахуулах шаардлагагүй болох юм байна. Энэ системийг ирэх 9-10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?