ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМЧ НАРТ ТУСЛАХАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

2016-04-27  

Өчигдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ЭМСЯ-ны өмнө эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эсэргүүцэж тайван жагсаал хийсэн. Тодруулбал, Эрүүгийн шинэ хуулийг 15.1-д эмч нарт халтай, хатуу хууль болсон гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй юм.

Тиймээс энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хууль санаачлагч батлагчид болон салбар яам, холбогдох газрууд нь анхаарч үзэх ёстой гэдгээ эмч нар илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад “Эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина” гэдгээ илэрхийлжээ.

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бумбар:4-н жил туслаагүй байж одооо хэрэггүйээ. Би өөрөө эмч хүн байна. Худлаа амлахаас чинь залхаж байна. Энхбаярын араас битгий хутга шаагаад байгаарай.Ардчилалынхан АСЕМ нэрээр мөнгө бүү угаа, ахиж 20 жилдаа та бүхэн гарахгүй. 2016-04-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?