ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ БУЮУ ЦИРРОЗ ГЭЖ ЮУ ВЭ ?

2020-01-06  

Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг байна.

Eрөнхий

Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.

Шалтгаан

Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараах нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, Үүнд:

Хорт бодисуудаар хордох ( мөөгний хор, зарим эм)

Удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог)

Дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Явц

Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.

Шинж тэмдэг

Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.

Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.

Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.

Биеийн ерөнхий байдал суларч, турна.

Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.

Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.

Гарын алга улайна.

Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлэг эрхтэний хөвчрөлт суларна.

Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.

Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.

Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.

Арьс шарлах, загатнаж болно.

Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.

Элэгний хатуурал үүсгэг гол хүчин зүйл юу вэ?

Хатуурал үүсгэгч маш олон хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал, 

60-85% хурц хэлбэрийн вирусийн гаралтай элэгний үрэвсэл – А:В:С:Дельта вирус орно

Архаг хордлогууд – мөнгөн ус, хлорт нүүрс ус төрөгч /авто болон гутлын үйлдвэр, хими цэвэрлэгээ/, бензол /будаг, металлын найрлага/ хлорт нафталин, дифинил /хүнд үйлдвэрүүд/

Элгийг шууд гэмтээдэг эмийн бодисууд /антибиотикууд, пторотан/

Хордлого харшил үүсгэх замаар элгийг гэмтээдэг эмүүд – сэтгэц тайвшруулах эмүүд, сүрьеэгийн эсрэг эмүүд, зарим сүлжээний эмүүд, гормоны бэлдмэлүүд г.м

Архи

Ходоод гэдэс болон цөсний замын архаг өвчнүүд

Архаг системийн өвчнүүд

Сэтгэл санааны хүнд дарамтаас

Хоол тэжээлийн дутагдал

Эмийн замбараагүй хэрэглээнээс

Архи, тамхины хэт их хэрэглээ

Таргалалт

Цусны эргэлтийн зогсонгошилт

Хоол тэжээлийн буруу хэрэглээ

Хоол голж шилэх

Эмчилгээ

Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг.

Үндсэн эмчилгээ

Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах.

Архийг тэвчих.

Давс болон уургийн хэмжээг хязгаарлах.

Шээс хөөх эмүүд

Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай

Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг өөрөө энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нөхцөлд энэ эмчилгээг хийнэ.

Өвчин улам даамжирч хvндэрсэн vед өвчтөнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй;

Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах.

Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шардагдана.

Элэг нөхөн суулгах.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?