МОНГОЛ ХҮНД ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ ТОХИРОХ УУ?

2020-01-06  
Халуун ногоотой хоол хүнсэнд дурлаж өдөр бүр хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Харин халуун ногоог ойр ойрхон буюу үргэлж идвэл бидний биед чухам ямар өөрчлөлт гарах бол? Улс орон бүрийн хүмүүс  өөрсдийн аж амьдралын онцлог  цаг агаар, биеийн төлөв байдалд тохирсон хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл  Монгол хүний биеийн онцлогт халуун ногоо тохирох болов уу?Улс орнуудын зоогийн газарт хамгийн ихээр ашиглагддаг хоол амтлагч бол “халуун ногоо” юм. Харин халуун ногоо бидний бие организм болон эрүүл мэндэд хэр нөлөөтэй вэ? гэдгийг хүмүүс тэр бүр сонирхдоггүй ч саяхан хэд хэдэн улсын эрдэмтэд халуун ногоог хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь бидэнд төсөөлж ч байгаагүй үр дүн авчирдаг болохыг тогтоожээ. Халуун ногоо нь хоол идэх дуршлыг тодорхой хэмжээгээр нэмдэг юм байна. Ингэснээр тархинаас “серотонин” гэгч зүйл ялгардаг бөгөөд энэ нь стресс бухимдал, уур уцаар, сэтгэл гутралыг үгүй хийдэг шидтэй бодис  ажээ. Мөн халуун ногоонд агуулагдах найрлага нь сахарын хэмжээг бууруулж, төрөл бүрийн амттан идэх дур хүслийг багасгадаг байна. Тэр тусмаа гоньд хүний биед  чухал байдлаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Сэрүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд, ялангуяа өвлийн улиралд халуун ногоо тохирохгүй. Халуун ногоо гэдэг бол өөрөө халуун чанартай хэрнээ хүний биеийг сэрүүцүүлж байдаг учраас халуун орны хүмүүс голдуу халуун ногоо хэрэглэдэг байна.

 

 

Эх сурвалж: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?