САХАР ЯГ ЯАГААД МУУ ВЭ?

2020-01-07  

Бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол сахар. Бид сахарыг муу гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч хэрэглэсээр л байдаг. Халбагадаад хардаг сахарыг л бидний хэрэглэдэг сахар гэвэл та эндүүрч байна. Сахаргүй гэж тэмдэглээгүй л бол бараг бүхий л хүнсэнд сахар ямар нэг хэмжээгээр агуулагдаж байгаа. Бүр ихэнх боловсруулсан хүнсэнд их хэмжээтэй агуулагдаж байгаа. Учир нь сахар бол бүхий л төрлийн амтлагч, будагч бодистой химийн бүтцийн хувьд тохирдог ганц бодис юм. Нэмээд мэдээж гайхалтай амт оруулна. Тэгвэл сахар яг яагаад муу гэж?

Сахар бол хамгийн шилдэг жин нэмэгч. Сахар нь хоолны дуршлыг бууруулагч лептин гормоны ялгаралтыг дарангуйлдаг. Иймээс сахарыг идэх тусам улам л өлсөнө гэсэн үг. Сахарын тань хэрэглээ нэмэгдээд л байвал зүр судасны өвчний эрсдэл улам л ихсэж байна гэсэн үг. Сахар ихсэх тусам цусан дахь триглицерид нэмэгддэг бөгөөд атеросклероз, зүрхний шигдээс болох нь илүү хурдасна. Сахар ихтэй хүнс хэрэглэснээр цусан дахь инсулины түвшин огцом нэмэгддэг бөгөөд уг дааврын нөлөөгөөр андроген даавар идэвхждэг. Андроген нь тосны булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Ингэснээр батга гарах нь улам л нэмэгдэнэ.

Чихрийн шижин. Дэлхий даяар чимээгүй алуурчин гэж нэрлэгддэг чихрийн шижин өвчний хамгийн том эрсдэлт хүчин зүйл нь сахар, буруу өөх тосны хэт их хэрэглээ юм.

  • Чихрийн хэт их хэрэглээ нь үрэвслийн процессыг дэмждэг бөгөөд хавдрын үүсэлтэнд ч нөлөөлдөг.
  • Тэр бол сэтгэл гутралыг улам даамжруулагч. Сэтгэлээр унасан үедээ чихэр идэж байж тайвширч буй мэт санагддаг уу? Гэхдээ энэ бол түр зуурын л асуудал юм. Учир нь сахар бол тархины нейротрансмиттерүүдийн үйл ажиллагааг тэнцвэргүй болгодог тул сэтгэл гутралыг улам даамжруулдаг.
  • Сахар нь арьсны хөгшрөлтийг хурдасгана. Арьсны найрлаганд байдаг гол бүрдэл болох коллагены уян хатан чанарт сахар сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Сахар нь хүний эрч хүчийг үгүй хийдэг. Сахар буюу нүүрс-ус гэнэт огцом өссөнөөр энерги үүсгэх үйл ажиллагааг түр зуур сааруулдаг. Иймээс чихэр идсний дараа түр зуур сэргэдэг ч удалгүй ядрах, толгой өвдөх шинж илэрдэг байна.

 

Эх сурвалж: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?