ЭКЛЕР ИДЭЖ ХОРДСОН ХҮНИЙ ТОО 129 БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

2016-04-27  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нью свийт фүүдс" компанийн үйлдвэрлэсэн эклер идэж хордсон 32 хүн ХӨСҮТ-д хандсан талаар бид өмнө мэдээлж байсан. 

Тэгвэл энэ тоо өнөөдрийн байдлаар 129 болж нэмэгджээ. ХӨСҮТ-д одоогоор 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд иргэдэд анхааруулахад дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэж, хордсон хүн халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрдэг байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг эклер болон кремтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагдсан байна.

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?