Хятадын Ухань хотод тархаад буй уушгины хатгалгаа нь титэм вирусний шинэ төрөл болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Шалтгаан нь тодорхойгүй байсан уг өвчин нь титэм вирусний шинэ төрөл , далайн бүтээгдэхүүнээр дамжсан байх магадлалтай аж. Эрдэмтэд судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн ажиллаж байна. Ухань хотод шалтгаан тодорхойгүй хатгаагаар 59 хүн өвчилсний долоо нь хүнд байдалд байгаа юм. Одоогоор 163 хүнийг эмчийн хяналтад аваад байна. Өвчтөнүүдийн ихэнх хотын загасны зах дээр ажиллаж байсан байна. Энэ тухай нэгдүгээр сарын 9-нд Хятадын Төв телевиз мэдээлсэн.
Э.Сувдаа